Монгол улсын гарди Н.Өсөхбаяр барилдах эрхээ сэргээж, цолоо хураалгахгүй байж чадлаа. Гэвч түүнтэй холбоотой эл шийдвэрт зарим бөхчүүд болоод бөх сонирхогчид бухимдалтай хандаж байна. Гол нь “допингийн шинжилгээ эерэг гарсан байхад яагаад шийдвэр өөрчлөгдөв?” гэсэн асуудал.
Процессийг товч тайлбарлавал өнгөрсөн наадмын дараа Н.Өсөхбаярын шинжилгээнээс хориотой бодис илэрсэн гэж Допингийн эсрэг байгууллага мэдээлж байв. Үүний дараа түүний гарди цолыг хураах, барилдах эрхийг 3 жилээр хасах санал гарсан юм. Харин Н.Өсөхбаяр энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзээд Спортын арбитрт хандсан байдаг. Арбитрын шатанд допингийн шинжилгээ авах, хадгалах, дамжуулах процесс олон улсын стандарт зөрчсөн байж болзошгүй гэж үзсэн асуудал яригдсан. Ингээд маргаан дахин хэлэлцэгдэж, шинжилгээний процесс хүчин төгөлдөр эсэх дээр асуудал үүссэнээр түүний барилдах эрхийг сэргээхээр болж байгаа юм.
Өмнө нь олон бөх допингийн шинжилгээ өгч, эрхээ хасуулах, цолоо хураалгаж байсан учраас нэг хүнд өөр стандарт үйлчиллээ, зүгээр процедурын алдаа гарсан болохоос хэрэглэсэн үгүйг нь баталсангүй хэмээн байр сууриа илэрхийлж буй. Үүгээр ч зогсохгүй цол нөхөн олголт зэрэг нь бусад бөхийн амжилттай шууд холбоотой учраас маргаан дагуулах нь дамжиггүй биз. Өөрөөр хэлбэл зөвхөн Н.Өсөхбаярын барилдах эрхийг сэргээсэн бус допингийн шинжилгээний стандарт, процессын хууль ёс, үндэсний бөхийн шударга өрсөлдөөнийг бүхэлд нь сөхсөн том асуудал болоод байна.
Сэтгэгдэл байхгүй байна