Хонгор нутгаас төрсөн орчин цагийн Хөдөлмөрийн баатар

Хонгор нутгаас төрсөн орчин цагийн Хөдөлмөрийн баатар

2025 онд Баянхонгорчууд одтой байлаа. Наадмын түрүү бөх Хонгор нутгийнх байснаас гадна Хөдөлмөрийн баатар цолтон мөн тодорсон нь ёстой баяр мөн биз дээ. Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор С.Дулам эх орондоо төдийгүй дэлхийд тоогдсон эрдэмтэн. 

2015 онд Франц Улсын "Эрдмийн дал мод" одонгоор шагнагдаж 2025 онд Хөдөлмөрийн Баатар цол хүртсэн билээ. Хувь хүн нь олны танил хөвгүүд нь төрд болон олонд нэртэй нүүртэй яваагийнх хэт celebrity санагддаг байж мэднэ. Бичиг номын хүмүүс урсгал ус шиг намуун дөлгөөн байгаа байхгүй нь мэдэгддэггүй цаг өнгөрсөн. Хоосон сав чимээ ихтэй гэхчлэн юм дуугардаг хэсгээ адлах маягийг одоо цагт үзүүлэх болсон. Дуу хоолойгоо биш үгээ өндөрсөг гэдэг үгийг санаж эрдэмтэн мэргэд нь үгээ өндөрсгөж байж нийгэм соён гэгээрэх билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026