Эцэстээ бидний өөрчилж чадах цорын ганц зүйл бол бидний бие. Өнгөрсөн зуны хамгийн халуухан өөрчлөлтийн эзнээр Ё.Мөнхдэмбэрэл нэрлэгдэнэ. Царай төрхөө өвч засуулж, нүүр царайгаа суга тордсон тэрбээр 2025 онд бодбилдингийн тэмцээнд хүртэл оролцоод амжсан. Бүр жиндээ аварга болсон гээд л бодчих.

Нэгэнт гоё галбиртай, мөрөөдлийн царай төрхөө бүтээсний дараа яах билээ? Мэдээж загварын шоунд очиж өөрийгөө хотын гангачуудын хаахна явааг харна шүү дээ. Ё.Мөнхдэмбэрэл “Fashion Week 2025” улаан хивсний ёслолд нуруугаараа л гэхээс бусад зүйлээрээ хойно хоцрохооргүй алхаж явна. Тэр одоо сошиалын ард сайтар зассан зураг видеогоор өөрийгөө илэрхийлэх гэхээсээ олон дунд бодитоороо явах нь гарцаагүй. Зоригтой байна, манай бро. Сул тал нь мөнгөтэй байна, бас.
Сэтгэгдэл байхгүй байна