Зодоон хийсэн хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаад байгаа дөрвөн бөхийн хэрэг намжаагүй байтал дахин нэг бөх хэрэгт холбогдов. Тодруулбал, Улсын начин Р.Пүрэвдавааг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ. Тэрээр өнгөрсөн ням гаригт “Монгол бөхийн өргөө”-нд болсон Ардчиллын 23 жилийн ойд зориулсан барилдааны үеэр танхайрсан байна