Бөхчүүдийн зангараг

Сүүлийн үед бөхчүүд цагдаагийн байгууллагад их шалгагдах болжээ. Зодоон хийсэн хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаад байгаа дөрвөн бөхийн хэрэг намжаагүй байтал дахин нэг бөх хэрэгт холбогдов. Тодруулбал, Улсын начин Р.Пүрэвдавааг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ. Тэрээр өнгөрсөн ням гаригт “Монгол бөхийн өргөө”-нд болсон Ардчиллын 23 жилийн ойд зориулсан барилдааны үеэр танхайрсан байна. Учир нь  тавын даваанд тэрээр Б.Пүрэвсайхантай барилдсан. Тэдний барилдаан их хурц болж өнгөрсөн юм. Засуулууд давааг Ховдын начин Б.Пүрэвсайханд өгөхөд Р.Пүрэвдагва эсэргүүцэн, улмаар түүнд гарч хүрчээ. Тиймээс улсын начин Р.Пүрэвдагвыг олон нийтийн газар танхайрсан хэмээн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлээд байгаа юм байна. Ийнхүү сүр хүчээ энгийн ардаас эхлүүлээд ойр тойрныхондоо гарынхаа чилээг гаргаад байгааг тэднийг үзэж баясдаг ард түмэн нь ямараар хүлээж авах нь ойлгомжтой.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • baagii
    davartsan golog be barildah erhiig ni hasah hurtel arga hemjee avah heregtei
    2012 оны 12 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025