Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын биеийн байдал өдөр ирэх тусам муудаж байгаа талаар МАХН-ын ХМОНХХ-ээс мэдээллэж байна. Тэрээр сүүлийн үед бие нь улам дордож, өдөрт 300-500 грамм алдаж байгаа аж. Энэ байдлаараа бие нь тэнхэрэхгүй, жингээ алдах юм бол амь насанд нь хүрэх аюултай байдалд хүргэж магадгүй гэнэ. Тэрээр анх өлсгөлөн зарлаж бие нь муудсанаас хойш сайд нарын гэгдэх II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ. Тэгвэл саяхан буюу Н.Энхбаярын хяналтын шатны хурлын өмнөхөн эмчилж байгаа эмч нар нь түүнийг өнгөрсөн хугацаанд эмчилгээ авахгүй байгаа гэдгийг мэдэгдэж байсан юм. Ямартаа ч эксийн бие тааруухан байгаа бололтой. Эксийн бие муудаж байна
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын биеийн байдал өдөр ирэх тусам муудаж байгаа талаар МАХН-ын ХМОНХХ-ээс мэдээллэж байна. Тэрээр сүүлийн үед бие нь улам дордож, өдөрт 300-500 грамм алдаж байгаа аж. Энэ байдлаараа бие нь тэнхэрэхгүй, жингээ алдах юм бол амь насанд нь хүрэх аюултай байдалд хүргэж магадгүй гэнэ. Тэрээр анх өлсгөлөн зарлаж бие нь муудсанаас хойш сайд нарын гэгдэх II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ. Тэгвэл саяхан буюу Н.Энхбаярын хяналтын шатны хурлын өмнөхөн эмчилж байгаа эмч нар нь түүнийг өнгөрсөн хугацаанд эмчилгээ авахгүй байгаа гэдгийг мэдэгдэж байсан юм. Ямартаа ч эксийн бие тааруухан байгаа бололтой.
Сэтгэгдэл байхгүй байна