Топ модель маргааш тодорно

Ирэх жилийн загварын өнгө төрхийг тодорхойлдог, загварын ертөнцийн хамгийн том наадам “Гоёл-2013”-ын эцсийн шатны шалгаруулалт маргааш болох гэж байна. Өнөө жил 21 дэхь удаагаа зохиогдож байгаа билээ. Нийт 70 гаруй загвар өмсөгч оролцож байгаа бөгөөд 17-гоос дээш насныхан оролцож байгаа аж. Олны анхаарлыг хамгийн их татаж байсан топуудаас хэн хэн оролцох бол гэсэн хүлээлт. “Гоёл” наадмын хамгийн анхны топ модель Э.Одгэрэл уг наадамд оролцоно гэдгээ хагас сарын өмнө Монголын дизайнеруудын холбоонд мэдэгджээ. Тэрээр саяхан Сингапурт амарч байгаад өчигдөр эх орондоо ирсэн гэнэ. Түүнээс гадна Ч.Уранбилэг, Э.Сэлэнгэ, Т.Ундармаа, Г.Уранцэцэг гэх мэт жил жилийн топууд оролцохоор болжээ. Энэ жилийн наадамд Монголын загвар өмсөгч, загвар зохион бүтээгчээс гадна гадныхан оролцохоор болсон гэнэ. Солонгос, Орос, Хятад, Тувагийн загвар зохион бүтээгчид “Гоёл-2013” наадамд оролцохоор болсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025