Амжилт хүсье, Цагаанаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дэлхийн шилдэг 16 жүдочийн халз тулаанд оролцохоор ОХУ-ыг зорилоо. Энэ удаад Цагаанаа маань өөрийн жин болох 66 кг-даа зодоглох юм. Тиймээс түүнийг дэмждэг бөхийн хорхойтонуудынх санааг зовоож байгаа ганц асуудал энэ юм. Учир нь тэрээр IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооны өнгөрсөн гурван тэмцээнд жин өгсөж 81 кг-д барилдан амжилт үзүүлсэн. Жин нэмж, эсвэл хасч барилдана гэдэг тамирчин хүний хувь их сэтгэл зүй, бэлтгэл хэрэгтэй байдаг болохоор тэр. Гэхдээ хөдөлмөрийн баатар маань энэ зэргийг даваад амжилттай оролцоод ирнэ гэдэгт нутаг нэгт ахан дүүс нь итгэлтэй байгаа болохоор түүнд амжилт хүсье. Дашрамд дуулгахад тэмцээн нөгөөдөр буюу энэ сарын 15- нд эхлэх ба дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан Японы алдарт тамирчин Моришита Женпей, өнгөрсөн Лондоны олимпийн аварга Гүржийн жүдоч Лаша Шавдатуашвили нарын тэргүүтэй 16 жүдоч халз өрсөлдөх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025