Ин Ха холливудад

Солонгосын драмын ертөнцийн хамгийн алдарт  од жүжигчин И Бён Хон билээ. Бид дүүнийг “Гурван марал од” киноны Ин Ха-гаар илүү сайн танидаг. Тэрээр Солонгосдоо төдийгүй Холливуудад нэр алдар нь мандаж эхлээд байна. Холливуд бол Азийн жирийн жүжигчин бүү хэл америкийн авьяаслаг жүжигчинд хүртэл хүрч очиход бэрх ертөнцөд И Бён Хон очиж чадсан байна. Анх 2009 онд Холливудын Комик кино цуврал G.I.Joe: The Rise of Cobra–д туслах дүр бүтээв. Холливуд дахь түүний дараагийн алхам нь 2013 онд дэлгэцнээ гарч эхлэх домогт жүжигчин  Брюс Уиллисын амжилтын уран бүтээл болох тэтгэвэрт гарсан тагнуулчын адал явдлыг дүрсэлсэн RED  киноны хоёрдугаар ангид тоглож байгаа юм байна. Тэгвэл саяхан тэрээр Холливудын акулууд болох Bruce Willis, John Malkovich нартай хамтран G.I.Joe2 киногоо бэлэн болсныг дуулгасан байна. Өдгөө 43 настай жүжигчин И Бён Хон холливудад нэр алдар нь цуурайтаж холливудын акулууд анзаарч эхэлж байгаа энэ гэнэ шүү.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • hamgiin durtai jujigchin daanch manai aavtai chatsuu haha
    2013 оны 01 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025