Америкийн Массачусетс мужийн Бостон хотын төв эмнэлэгт 2012 оны 12 сарын 12-ны өдөр 12:12 цагт нэгэн охин мэндэлжээ. Бүр түүний ээж Коллин Клинкер охиноо төрүүлэх гэж бараг 12 цагийн турш өвдсөн гэнэ. Бяцхан охины жин 4 кг гаруй, өндөр нь 54 см аж. Эцэг эх нь түүнийг Ноэль Жой хэмээн нэрлэхээр шийджээ. “12-ын тооны энэхүү гайхамшигт давхцалд охин маань төрсөн нь бидэнд Бурхнаас илгээсэн бэлэг гэж бодож байна. Бид өнгөрөх жил анхны охиноо төрүүлээд алдсан байсан” хэмээн бяцхан охины аав, АНУ-ын Эргийн хамгаалалтын офицер, 31 настай Жо Клинкер хэлсэн байна.Гайхамшигт цагт мэндэлсэн охин
Америкийн Массачусетс мужийн Бостон хотын төв эмнэлэгт 2012 оны 12 сарын 12-ны өдөр 12:12 цагт нэгэн охин мэндэлжээ. Бүр түүний ээж Коллин Клинкер охиноо төрүүлэх гэж бараг 12 цагийн турш өвдсөн гэнэ. Бяцхан охины жин 4 кг гаруй, өндөр нь 54 см аж. Эцэг эх нь түүнийг Ноэль Жой хэмээн нэрлэхээр шийджээ. “12-ын тооны энэхүү гайхамшигт давхцалд охин маань төрсөн нь бидэнд Бурхнаас илгээсэн бэлэг гэж бодож байна. Бид өнгөрөх жил анхны охиноо төрүүлээд алдсан байсан” хэмээн бяцхан охины аав, АНУ-ын Эргийн хамгаалалтын офицер, 31 настай Жо Клинкер хэлсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна