Шинэ долоо хоног эхэллээ, айдасгүй амгалан байг

Эрхэм уншигч танд шинэ долоо хоногийн мэндийг хүргэхийг ялдамд энэ долоо хоног таны хувьд ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан өдрүүд байхыг хүсэн ерөөж байна. Энэ долоо хоног Монгол улс төдийгүй дэлхий даяар анхаарал татах өдрүүд байх юм. Учир нь ирэх баасан гарагт буюу 12 сарын 21-нд дэлхийн сүйрэл болж түнэр харанхуй ноёлно хэмээж байгаа. Гэхдээ үүнийг албаны эх суралжууд болон дэлхийн НАТО-гийн байгууллагаас няцааж байгаа болохоор айдаст автаж, сэтгэл санаагаа чилээхгүй байхыг бид зөвлөж байна. “2012 оны 12 сарын 21 бол дэлхийн төгсгөл биш, харин хүн төрөлхтөн хөгжлийн шинэ эрин-уураг тархиар биш, харин зүрх, сэтгэлээрээ амьдардаг эринд шилжинэ гэж үзэж байна. Харин дэлхийн төгсгөлийг Майячууд 4772 он гэж тодорхойлсныг Оросууд ард түмэндээ аль хэдийн хэлээд ойлгуулчихсан байгаа шүү дээ. Тэр болтол 2762 жилийн хугацаа байна даа. Өнөөдөр айдас хүйдэст автаад дэлхий сөнөнө гэж бодоод байх нь мэдээллээс их хол байдгийн маань л гай юм даа. Алтан бумбын эрин бол Монголчуудын эрин гэж олон хүн ярьж байгаа” хэмээн нэгэн эрхэм хэлж байсан юм.  Тиймээс энэ долоо хоногийг ямар нэгэн стресгүйгээр ажил нь бүтэмжтэй, баяр хөөр дүүрэн өнгөрүүлэхийг дахин хүсье.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • kkkk
    yamar shan medee we Shine 7 honog iim shanaar ehelj bgaa ni bayrluushdaa tiimee bid uheh bish amidrah zayatai uls
    2012 оны 12 сарын 17 | Хариулах
  • bayrlalaa tanai sited bi ch gsen urialmaar bna bid uheh bish amidrah zayatai uls
    2012 оны 12 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025