АНУ-ын эксерөнхийлөгч Жорж Буш ихэр охидтой билээ. Ихрүүдийн эгч болох Женна Буш өчигдөр албан ёсоор хөл хүнд болсон тухайгаа олон нийтэд зарлаад байна. Женна ирэх оны зун гэхэд анхны хүүхдээ төрүүлэх юм байна. Тэрээр хэлэхдээ энэ мэдээг дуулгаж байгаадаа маш их баяртай байна ялангуяа хайрт аавдаа дуулгаж байгаадаа тун их байртай байгаагаа хэлсэн байна. Би багш хүн хүүхдүүдтэй ажиллах дуртай, харин одоо би өөрөө ээж болох гэж байна, хүүхдээ хүлээсээр л байгаа” гэв. Тэрбээр 2008 онд нөхөр Хенри Хагертай гэрлэсэн бөгөөд Техасын Кравфотод хувийн эдлэндээ амьдарч байгаа аж. Энэ мэдээг дуулсан Жорж Буш ачтайгаа хамт Форд 250-аа унаад сайхан байгальтай газраар аялахыг хүсч байгаагаа хэлсэн байна. Ингээд тун удахгүй Жорж Буш өвөө болж ачтайгаа байгалиар зугаалах нь дамжиггүй. 
















Сэтгэгдэл байхгүй байна