• Б.Булганыг яллагдагчаар татжээ

    Б.Булганыг яллагдагчаар татжээ

    Тагнуулын ерөнхий газарт өчигдөр /2018.04.18/ очиж, нууц материалд гарын үсэг зурсан гэгдэж байсан Б.Булганыг яллагдагчаар татсан тухай өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мэдэгдлээ.
  • Нийтийн тээвэрт автобус нэвтрүүлэх боломжийг судална

    Нийтийн тээвэрт автобус нэвтрүүлэх боломжийг судална

    НИТХ-ын дарга С.Амарсайхан, Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, Төлөөлөгч Б.Бямбадорж нар Экобус компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь кластерт орсон өндөр технологийн машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбарыг хөгжүүлэх зорилгоор авто угсралтын үйлдвэрээ 2014 онд ашиглалтад оруулжээ.



    Өнөөдөр нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобусууд аюулгүй байдал хангалтгүй, импортоор орж ирсэн хуучин автобусууд байдаг. Нэг шинэ автобусыг 9 жил ашиглах боломжтой байдаг ч манай улсад орж ирсэн хуучин автобусууд 4-5 жил яваад ашиглалтаас гардаг. Тэгвэл эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн автобусандаа 10 жил ашиглах баталгаа өгч байгаа төдийгүй нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх бүрэн боломж бий гэж тус компанийн зөвлөх Б.Жаргалсайхан ярьлаа.



    НИТХ-ын дарга С.Амарсайхан ”Тооцоолол, аюулгүй байдал, стандартын дагуу дотооддоо угсраад, үйлдвэрлээд явах боломж нь манайд бүрдсэн байна. Би олон улсын автобусны үйлдвэрүүдээр орж байсан. Технологи, үйлдвэрлэл нь ижил түвшинд байна. Автобусны дээд, бүрхүүл, жижиг сажиг эд ангиудыг ч Монголдоо үйлдвэрлэж байгаа. Тиймээс дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд нийтийн тээвэрт нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэхэд нийслэл болон төр засгаас анхаарах ёстой асуудлын нэг юм. Нөгөөтэйгүүр бизнес эрхлэгчдээ дэмжих, ажлын байрыг бий болгоно. Хамгийн гол нь гаднаас бэлэн автобус импортлож оруулахад тээврийн зардлаас эхлээд дагалдах зардлууд өндөр гардаг. Мөн ашиглалт аюулгүй байдал болон худалдсан авсны дараах техникийн засвар үйлчилгээ зэрэг нь ажиллагаа, зардал ихтэй байдаг. Тэгвэл эх орондоо үйлдвэрлэсэн эдгээр автобусуудын засвар үйлчилгээг нь компанид нь даалгаад өгвөл одоо бидний яриад байдаг нийтийн тээврийн аюулгүй байдал хангалтгүй, иргэдэд тав тухгүй, шаардлага хангахгүй байна гэсэн асуудлуудыг өөрчлөх боломж нь бүрдэх юм. Тиймээс өнөөдөр бид энэ үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Цаашид дэмжих ямар боломж нөхцөл байна гэдгийг судлах болно” гэлээ.







    НИТХ-ын ХМОНХТ

  • “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлэг боллоо

    “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлэг боллоо

    НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачилгаар тус хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл болон холбогдох төрийн байгууллагууд оролцов. Хэлэлцүүлгээр СӨХ болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хийх саналыг нэгтгэж УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэхээр боллоо.

    Одоогоор манай улсын хэмжээнд 1022 сууц өмчлөгчдийн холбоод үйл ажиллагаа явуулж буй гэсэн албан тоо бий. Эдгээрийн 85 хувь нь хангалттай үзүүлэлттэй байгаа хэдий ч иргэдийн зүгээс гаргаж буй гомдол, маргааныг одоог хүртэл шийдвэрлэж чадахгүй байгаа нь менежментийг нь бодиттой, үр дүнтэй зохион байгуулах, иргэд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тулгарсны илрэл юм.

    “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлэг боллоо

    СӨХ нь оршин суугчиддаа явуулж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгдөггүй тул оршин суугчид бүрэн хяналт тавих боломжгүй, шинэ баригдсан орон сууцны сууц өмчлөгчдийн холбоо ямар байдлаар байгуулагдсан эсэх нь тодорхой бус, үнэ тарифыг үндэслэлгүй тогтоодог, орон сууцны зориулалт, төлөвлөлтийг дураараа өөрчилж буйд хяналт тавьж чаддаггүй гэх нийтлэг асуудлууд байна. Иргэдээс болон дундын өмчлөлөөс орсон түрээсийн төлбөр зэрэг мөнгөн хуримтлалыг зориулалтын бус зүйлд зарцуулдаг зэрэг олон зөрчил дутагдалтай байгаа юм. Иймд эрх зүйн байдлыг нь хуульчлан сайжруулж зохицуулах зайлшгүй шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр иргэний хувийн эд хөрөнгө өмчлөх эрхэд халдахгүйн тулд СӨХ-ны эрх зүйн байдлыг тусад нь зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс өнөөдөр хэлэлцүүлгээс СӨХ-ны тухай хуулийг иргэдийн анхан шатны нэгж буюу хороо бүрт дахин хэлэлцүүлэг зохион байгуулах, төр хувийн хэвшлийн хуулийн заалтуудыг тодорхой болгох шаардлагатай. Мөн иргэний болон зөрчлийн тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзэж энэхүү ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар боллоо.

    “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлэг боллоо

    “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлэг боллоо

  • Оюутны спортын эрдэм шинжилгээний хурал болно

    Оюутны спортын эрдэм шинжилгээний хурал болно

    Оюутан, залуу судлаачдын олон улсын “Оюутны спорт: Үндэстний эрүүл мэнд, хөгжил дэвшил” сэдэвт эрдэм шинжилгээний VIII хурал энэ сарын 20-21-нд болно. Хуралд оролцохоор 37 их, дээд сургуулийн 70 гаруй залуу судлаач, эрдэмтэд ирээд байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн наадам болно

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн наадам болно

    ”Нэг бүс-Нэг зам” төслөөр ”Гранд Чайна Спортс” компанийн нэрэмжит хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадамболно. Наадмыг Улаанбаатар хотод тавдугаар сарын 29-31-нд зохион байгуулна.
  • Цахар судлалыг хөгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсэв

    Цахар судлалыг хөгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсэв

    ӨМӨЗО-ны судлаачид БНХАУ-ын дарга Си Жинпиний “Нэг зам-Нэг соёл” бодлогын хүрээнд Цахар судлалыг хөгжүүлэхэд салбарын сайд Ц.Цогзолмааг бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсч, соёлын газруудтай холбож өгөх санал хүсэлтээ уламжиллаа. Цаашлаад энэ ажил амжилттай болбол Цахарын өв соёлыг ЮНЕСКО-д бүртгүүлэх зорилготой байгаа аж.
  • Дипломтой ажилгүйчүүдийг цөөлөх Ц.Цогзолмаа сайдын хатуу шийдвэрт талархъя

    Дипломтой ажилгүйчүүдийг цөөлөх Ц.Цогзолмаа сайдын хатуу шийдвэрт талархъя

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сүүлийн 10 гаруй жил завсарласан гаднын тунш байгууллагууд-тай хийх зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд зохион байгуулсан.
  • Хакүхо М.Даваажаргал 500 хүүхэд баярлууллаа

    Хакүхо М.Даваажаргал 500 хүүхэд баярлууллаа

    Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран асрамж, халамжийн төвийн 500 хүүхдийг ”Өргөө” кино театрт урьж, ”Чингис хаан” хүүхэлдэйн киног үзүүлжээ. 
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025