• Албадан чөлөөлөх ажилд шүүх саад болов уу?

    Албадан чөлөөлөх ажилд шүүх саад болов уу?

    Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Дайчинхүү дээрх захирамжийг хууль бус гэж нэхэмжлэл гаргасныг шүүх маш хурдан хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн түдгэлзүүлсэн байна.
  • “Бишгүүр-2018” улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

    “Бишгүүр-2018” улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

    “Бишгүүр – 2018” улсын уралдаан Монголын хүүхдийн ордонд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийгмийн Бодлогын хорооны ивээл дор өчигдөр амжилттай зохион байгуулагдлаа.

    “Хотоо цэвэрхэн байлгая” уриан дор зохион байгуулагдсан энэ удаагийн Бишгүүрийн улсын уралдааныг “Жаргалан” цогцолбор сургууль, “Түлхүүр” төрийн бус байгууллага анх санаачлан НИТХ, НБ-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан юм.

    Энэ удаагийн Бишгүүрийн улсын уралдаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг болон хөдөө орон нутгийн 50 гаруй сургуулийн 1500 гаруй хүүхдүүд гоцлол хөгжим, Бишгүүрийн чуулга гэсэн ангиллаар оролцож, авьяастнуудаа тодрууллаа.

    Тус уралдааныг нээж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Нийгмийн Бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал үг хэлэхдээ, “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийгмийн Бодлогын хороо, НБГ, Түлхүүр ТББ хамтран 2017 онд Нийслэлийн 9 дүүргийн Төрийн ба Төрийн бус өмчийн 400 гаруй хөгжмийн багш нарт зориулсан бишгүүр хөгжим заах арга зүйн сургалтыг зохион байгуулж, Бишгүүрийн сурах бичиг пианако, бишгүүр хөгжмүүдээр үнэ төлбөргүй хангасан. Үүний үр дүнд багш нарын ур чадвар нэмэгдэж, хүүхдүүдийн бишгүүр хөгжимд дурлах, бишгүүр хөгжмөөр хичээллэх сонирхол өсөн нэмэгдэж байгаад баяртай байна.

    Хөгжим бол хүүхдийн хүмүүжилд маш том хөрөнгө оруулалт болж байдгаараа ач холбогдолтой зүйл. Хөгжим нь тархины бүх хэсгийг хамарч хөгжүүлдэг гэдгийг сүүлийн үед эрдэмтэд олж тогтоосон. Математик, хими, физикийн олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн уралдаанд хөгжмийн боловсрол эзэмшсэн хүүхдүүд маш сайн амжилт гаргаж байгаа нь үүний нэгэн тод илрэл юм.

    Түүнчлэн эрүүл мэндийн салбарын судлаачдын зүгээс бишгүүр буюу үлээвэр хөгжим нь хүүхдийн уушгины багтаамжийг сайжруулж, амьсгалын замын эрхтнүүдийн хөгжилд дэмжлэг үзүүлдэг зэрэг эрүүл мэндийн хувьд асар чухал ач холбогдолтой гэдгийг онцлон ярьж байна. Тиймээс хүүхэд бүрийг хөгжмийн боловсролтой болгохын тулд бишгүүрийн сургалтыг төрийн бодлогоор дэмжиж ажиллах нь зүйтэй юм” хэмээн цохон тэмдэглэлээ.
  • “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

    “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

    Өнөөдөр буюу тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Соёлын төв өргөөнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум зохион байгуулж байна. Тус форумд “Хараат бус сэтгүүлзүй”, “Үндэсний сэтгүүл зүйн түүхэн замнал ба 105 жил”, “Сэтгүүл зүйн хөгжлийн өнөөгийн байдал, хандлага”, “Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэд хөгжил ба ойрын 10 жилийн зорилт” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж буй юм. Форумд 1000 гаруй сэтгүүлч оролцож байна.

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Манай сэтгүүлчид,уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг дэлхийн 100 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Уг өдрийг жил бүр өөр сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Эрх мэдлийг хяналтдаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс”сэдвийн дор тэмдэглэж байна.
  • Н.Төгсцогт эрчимтэй бэлтгэлдээ оржээ

    Н.Төгсцогт эрчимтэй бэлтгэлдээ оржээ

    “King Tug” Нямбаярын Төгсцогт энэ тавдугаар сарын 26-нд мэргэжлийн рингэнд 10 дахь тулаанаа АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотноо хийхээр болсон тухай өмнө нь мэдээлсэн билээ.
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025