ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар шүүхийн үйл ажиллагааг танилцуулав. Энэ үеэр хадагтай Херта Дойблер Гмелин иргэдийг мэдээллээр бүрэн хангасныг сайшаагаад “Германд нэвтрүүлээгүй технологийг ч ашиглаж байна. Германы шүүхэд нэвтрүүлэх сайн туршлагыг ч ажиглалаа” хэмээн онцолсон юм. Мөн Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв Германд бий. Тухайн хэрэг ямар шатанд явааг иргэн хаанаас ч хянах боломжийг олгодгоороо энэ төв ач холбогдолтой. Монголын шүүх Хэргийн хөдөлгөөний удирдлагын төвийг ашиглаж байгаа нь том шинэчлэл” хэмээсэн юм. Мөн тэрбээр “Green Hall” шүүх хуралдааны танхимтай танилцаж, “Хэргийн оролцогчдын эрхийг бүрэн хангасан, маш цэлгэр танхим байна” гээд дараагийн удаад шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нартай уулзаж, шүүхийн өнөөгийн байдлаар санал бодлоосолилцсон юм.
Дашрамд сонирхуулахад, тэрбээр Монгол Улсад 5 дахь удаагаа ирж байгаа бөгөөд хамгийн сүүлд 16 жилийн өмнө буюу 2002 онд ХБНГУ-ын хууль зүйн сайд байхдаа ирж байжээ.
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл байхгүй байна