Цэрэг татлагын эхний ээлж эхэллээ
2018/05/04

Цэргийн жинхэнэ албаны 2018 оны I ээлжийн татлага нийслэлийн Засаг даргын 2018 оны А/292 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд өнөөдөр эхэллээ. Цэрэг татлага энэ сарын 6-ыг хүртэл Баянгол 96, Баянзүрх 53, Сүхбаатар 31, Сонгинохайрхан 83, Хан-Уул 34, Чингэлтэй дүүргийн 24, Багануур дүүргийн Гүн галуутай сургуулийн байранд тус тус зохион байгуулагдана.

Иймд цэргийн алба хаагаагүй 18-25 насны иргэд заасан хугацаанд харьяа дүүргийнхээ “Цэрэг татлагын байр”-нд очиж иргэний цэргийн үүргээ биелүүлж, цэрэг татлагад орохыг сануулж байна.

Иргэн Та цэрэг татлагад хамрагдсанаар:

  • Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлнэ.
  • Эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамрагдана. /эрүүл мэнддээ дүгнэлт гаргуулна/
  • Цэргийн жинхэнэ албанд татагдаж, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангана.
  • Зарим төрлийн төрийн үйлчилгээг авна /Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт/ 

Эх сурвалж: Нийслэлийн Цэргийн штаб

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин