• Анхаар: 500 ажлын байр зарлагдлаа

    Анхаар: 500 ажлын байр зарлагдлаа

    Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нээлттэй ажлын байрууд зарлалаа.
  • “Говийн домог” кино нээлтээ хийлээ

    “Говийн домог” кино нээлтээ хийлээ

    “Говийн домог” кино дөрөвдүгээр сарын 12-нд Zaisan Hill цогцолборын Prime Cinepleх кино театрт нээлтээ хийлээ. Говьд анх үүссэн хэмээн яригддаг морин хуур хөгжмийг ахуй заншилтай нь холбож, аялгуу эгшигийн тухай домгийн киног UBS телевиз бүтээлээ.
  • Сэтгэлийн зул

    Сэтгэлийн зул

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга, төр, нийгмийн зүтгэлтэн, Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр таалал төгсөж, Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо.
  • Дэд хөтөлбөрийн уялдааг сайжруулна

    Дэд хөтөлбөрийн уялдааг сайжруулна

    Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ”Хүн амын ахуй үйлчилгээ 2020” дэд хөтөлбөр, ”Худалдаа хоол үйлдвэрлэл үйлчилгээ 2020” дэд хөтөлбөрүүд батлах тухай,Сити тур төсөл хэрэгжүүлэх тухай, шашны байгууллагуудын зөвшөөрлийн хугацаа сунгах тухай зэрэг 5 асуудал хэлэлцлээ.
    Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр ”Хүн амын ахуй үйлчилгээ 2020” дэд хөтөлбөрийн төслийг танилцууллаа. Тэрээр,Нийслэл хот нь манай орны нутаг дэвсгэрийн 0,3 хувийг эзэлдэг бөгөөд нийт хүн амын 44,3 хувь /1380,8 мянган хүн/ оршин сууж байгаа нь иргэдийн тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, ахуйн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх шаардлага байгааг харуулж байгааг дурдлаа. Ахуйн үйлчилгээний салбарын хэмжээнд 16 нэр төрлийн үйлчилгээ байна. Нийгмийн хөгжилтэй уялдан гэр цэвэрлэх, нүүлгэх үйлчилгээ, саун , гоо сайхан болон хүүхэд, өндөр настан асрах зэрэг үйлчилгээний шинэ төрөл нэмэгдсээр байна гэв.
    Хөтөлбөрийн гол зорилго нь жижиг, дунд үйлдвэр,үйлчилгээг хөгжүүлэх иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах, эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр нийслэлийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд ахуйн үйлчилгээний салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлнэ. Мөн нийслэлийн иргэдэд сэтгэлд нийцсэн, чанартай, стандарт үйлчилгээг цогцолбор байдлаар нэг дороос авах боломж бүрдүүлэх, нийслэлийн ахуйн үйлчилгээний чанарыг олон улсын жишгийн дагуу сайжруулах, хүртээмж, нэр төрлийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. НИТХ-ын Тэргүүлэгчид төслийн танилцуулгыг сонсож, санал хэлж, асуулт асуув. Энэ дэд хөтөлбөрийн хувьд төрөөс барих эрх зүйн орчинг тодорхой болгох, орчин үеийн үйлчилгээний нэр төрлийг дахин харж, нэмэгдүүлэх,шинэчлэх, ОУ-ын хэмжээнд мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудлуудыг нарийн тусгах шаардлагатай гэж үзлээ. Ийнхүү дэд хөтөлбөрийн төслийг буцааж ойрын хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд дахин оруулж ирэхийг үүрэг болголоо.
  • НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид хүчирхийлэлтэй тэмцэнэ

    НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид хүчирхийлэлтэй тэмцэнэ

    Нийгэмд үүсээд байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн шинжтэй гэмт хэргүүд ар араасаа гарч олон нийтийг цочроон иргэдийн дургүйцэл, эсэргүүцлийг төрүүлж, томоохон хэмжээний жагсаал зохион байгуулахад хүргэсэн.
  • Үйлчилгээний төвүүдэд хяналт шалгалт хийж байна

    Үйлчилгээний төвүүдэд хяналт шалгалт хийж байна

    Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.
  • Ерөнхийлөгч хоккейчдыг дэмжихээ илэрхийллээ

    Ерөнхийлөгч хоккейчдыг дэмжихээ илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2018”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон тамирчдыг хүлээн авч уулзлаа. Азид хоккейн төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээн болдоггүй бөгөөд зэрэглэл тогтоох цомын тэмцээнийг олон улсын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг юм байна.
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025