Нийслэлийн Прокурорын газраас (IV.11) мэдээлэл хийлээ. Нийслэлийн Прокурорын газарт өнөөдөр АТГ-аас нэр дурдагдсан хүмүүсийг яллагдагчаар татах санал ирүүлсэн бөгөөд прокуророос С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаар болсныг танилцуулав.
Тус газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман "АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа Оюутолгой компанийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хэрэгт тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзэн, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд тэднийг баривчлах арга хэмжээ авсан" гэж мэдэгдлээ.
Прокурорын байгууллагаас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлээд байгаа бөгөөд үүүхийн шийдвэр гарсны дараа сэжигтнээр татсан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг хэд хоног хорих нь тодорхой болох аж.
Сэтгэгдэл байхгүй байна