Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хуралдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг 30 хоногийн хугацаатайгаар баривчлах шийдвэр гаргасан талаар Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров мэдээлэв. Тэрбээр “Манай үйлчлүүлэгчийг баривчилсан асуудал хууль ёсны дагуу байсан эсэх, цаашид сэжигтнээр цагдан хорих үндэслэлтэй эсэх асуудыг шүүх хэлэлцлээ. Харамсалтай нь, хуулийн дагуу шийдвэр гарсангүй гэж үзэж байна. Хууль зөрчлөө. Тиймээс бид энэ асуудлаар бид дараа дараагийн шатны шүүхэд хандана" гэв.
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг хоёр хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 10-нд АТГ-аас ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан бол нийслэлийн Прокурорын газраас өчигдөр АТГ-ын саналын дагуу С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаар болсныг мэдээлсэн.
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл байхгүй байна