Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хүрээнд даваа гарагийн өглөөний буюу дөрөвдүгээр сарын 16-ны 05:00 цагаас эхлэн “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаахаар боллоо.
Тиймээс авто зам хэрэглэгчид "Соёолж" төвийн нүхэн гарц болон 40 жилийн өндөрлөгөөс хойш Нарны зам руу зорчихыг анхаарна уу.
Дугаарын хязгаарлалтын хувьд холбогдох байгууллагууд ямар нэгэн шийдэлд хүрээгүй байгаа тул хуучин хэвээр үйлчлэхийг Замын цагдаагийн газраас мэдээлжээ.
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл байхгүй байна