Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас саатууллаа. Тэднийг өнөөдөр оройн 20.50 цагт ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан ба хэдий хугацаанд хорих ангид байлгах нь тодорхойгүй байна.
С.Баярыг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбон шалгахаар болжээ.
Ерөнхий сайд асан С.Баярын хувьд Их Британид Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгөн, Монголд ирсэн билээ. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд Лондонд дүүгээ эмчлүүлж байгаад өчигдөр орой Монголд ирсэн байна.
Сануулахад, дөрөвдүгээр сарын 3-нд буюу долоо хоногийн өмнө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр татан баривчилсан.
Сэтгэгдэл (1)