2020 оны олимпийн наадмын үндсэн төрөлд багтаад байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шинэ улирал эхлэхэд бэлэн болоод байна. Өнгөрсөн улирлын хувьд Монголын шигшээ багууд ази тивийн аварга, дэлхийн их дуулга гранпри тэмцээнүүдэд амжилттай оролцсон амжилтаар 2018 оны дэлхийн аваргад оролцох эрхээ аваад байгаа билээ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ази тивийн Филиппин улсын Манила хотноо зургадугаар сарын 08-12-ны хооронд болох бөгөөд шигшээ баг “С” хэсэгт ОХУ, Бразил, Канад, Филиппин улсын шигшээ багуудтай нэг хэсэгт ороод байгаа юм. Мөн ФИБА буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 төрлийг мэргэжлийн болон олон улсын гэсэн 2 ангиллаар тэмцээн уралдааныг зохион явуулдаг бөгөөд манай баг тамирчид энэ жил дээрх олон улсын тэмцээнд оролцохоор болоод байгаа юм.
3Х3 ШИГШЭЭ БАГИЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ХУВААРЬ
Харин мэргэжлийн лиг энэ амралтын өдөр БНСУ-ын Сөүл хотноо болох Дэлхийн гранпри тэмцээнээр эхлэх гэж байна. Манай улсын хувьд ФИБА 3х3 мэргэжлийн лигийн “Улаанбаатар Гаруда” болон "Ховд" гэсэн 2 багтай бөгөөд энэ амралтын өдрүүдэд дээрх багууд мэргэжлийн лигийн шинэ улирлын анхны тэмцээндээ оролцохоор маргааш БНСУ-ыг зорих гэж байна.
3Х3 МЭРГЭЖЛИЙН ЛИГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ХУВААРЬ
Сэтгэгдэл байхгүй байна