Их хүмүүнийг эцсийн замд нь үдлээ
2018/04/13

Бөхийн торгон дэвжээнээ эр бяраа хурцалж, түмэн олноо хүндлэгдсэн дархан аварга Ж.Мөнхбатыг өнөөдөр эцсийн замд нь үдлээ. Тэнгэрт хальсан их хүмүүнтэй салах ёс гүйцэтгэхээр Монголын бүхий л салбарын эрхмүүд ирж, хүндэтгэл үзүүлэв. Үе үеийн аваргууд, бөхчүүд, их спортын  хамт олон, тамирчид, гэр бүлийнхэн нь Спортын төв ордонд ирлээ. 

Монголын ард түмний хайртай "Хоёр Мөнх"-ийн нэг нь ийн тэнгэрийн орныг зорив. Дархан аварга Х.Баянмөнх наадмын дэвжээ, бөхийн баян түүхийг ижилхэн хуваалцаж бүтээсэн аваргынхаа алтан шарилд хүндлэл үзүүлэн, нулимс дуслуулж суув. Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо хүүтэйгээ  хамт аавынхаа тэргүүнээс адис хүртэн, дээд тэнгэрт явууллаа. 

Их бөхийн буян хишиг тогтох болтугай.

Гүн эмгэнэл илэрхийлье.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Bayar
    Huurhii mine bie n ih taaruu bsan burhanii orond barildaj er byariig uzuulheer odjee. Ger bul turul turugsdud n mongol buhiin olon demjigchdiin umnuus emgenel ilerhiilye Um sain amgalan boltugai
    2018 оны 04 сарын 13 | Хариулах
Сонин хачин