Тагнуулын ерөнхий газарт өчигдөр /2018.04.18/ очиж, нууц материалд гарын үсэг зурсан гэгдэж байсан Б.Булганыг яллагдагчаар татсан тухай өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мэдэгдлээ. С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг ТЕГ-аас яллагдагчаар татаж буйгаа танилцуулаад, байцаалт авсан тухай НПГ-ын хяналтын прокурор Г.Бясман хэлсэн юм.
Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн цорын ганц гэрч нь Б.Булган байсан гэдэг. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг шүүхээс ялласан. Харин амь насыг хөнөөсөн гэх захиалагчийн хэргийг тусгаарлан шалгаж буй бөгөөд энэ хэрэгт холбогдуулан Б.Булганыг яллагдагчаар татсан байна.
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл (1)