Улсын начин Б.Одхүү УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбатын биед халджээ. Амралтын өдрүүдэд эхэлсэн Бөхийн өргөөнд А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд, одоогийн удирдлагуудын үл ойлголцол Бөхийн өргөөний хаалга үүдийг эвдэлж, сүүлдээ зодоон цохион болоход хүргэв.
Бөхийн өргөөний гадна үүссэн асуудлын дараа цагдаагийн байгууллагаас Бөхийн өргөөг хамгаалалтад авч, дотогш нэвтрэх боломжийг хаасан. Гэтэл УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатыг Бөхийн өргөөн дотор байхад нь Улсын начин Б.Одхүү 10 гаруй залуусын хамт дайран орж, УИХ-ын гишүүн А.Сүхбатын биед бүлэглэн халдсан гэх мэдээлэл тараад байна. Уг асуудлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл (3)