Оюутны дотуур байр ТООНЫ ХЭЛЭЭР
2018/04/18

Дотуур байрны багш нарын IV уулзалт зөвлөгөөн МУБИС-ийн 1-р байранд болж байна. Энэхүү зөвлөгөөнийг анх 2011 онд, хоёрдугаар зөвлөгөөнийг 2013 онд, гурав дахийг 2015 онд тус тус зохион байгуулж байжээ. Зөвлөгөөн өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 45 дугаар тогтоолын 3.2.23 дугаар заалтад “Оюутны дотуур байрны хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлнэ” гэж тусгажээ. Уг заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагын оюутны дотуур байрны хүртээмжийг судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийг БСШУС-ын сайдын тушаал гарган ажиллаж байна.

Оюутны дотуур байр - ТООН ХЭЛЭЭР
 

  • Их, дээд сургуулийн 95 байгууллагаас 87 нь Улаанбаатар хотод, 8 нь хөдөө орон нутагт сургалт явуулж байна.
     
  • Нийт суралцагчдын 44.2 хувь буюу 69,513 оюутан Улаанбаатар хотын харьяалалтай, 55.8 хувь буюу 87,625 оюутан хөдөө орон нутгийн суралцагч байдаг. 
     
  • 2016-2017 оны хичээлийн жилд 12,590 оюутан дотуур байранд суухаар хүсэлт гаргаснаас 96.3 хувь буюу 12,374 нь дотуур байраар хангагдсан.
     
  • Дотуур байранд амьдарч байгаа суралцагчдын 90.5 хувь буюу 11,198 нь өөрийн сургуулийн, 9,5 хувь буюу 1176 оюутан бусад сургуулийн дотуур байранд сууж байна.
     
  • Нэг оюутны байранд дунджаар 250-450 оюутан амьдардаг.
     
  • Төрийн өмчийн их, дээд сургуулиудад өөрийн эзэмшлийн оюутны дотуур байртай, харин төрийн бус өмчийн их дээд сургуулийн 50 гаруй хувь нь дотуур байргүй.
     
  • Сүүлийн жилүүдэд “Оюутны өргөө” 1, 2 дугаар цогцолбор байр, “Этүгэн” дээд сургуулийн оуютны байр, Хууль сахиулахын их сургуулийн, ХААИС-ийн 3-р байр шинээр ашиглалтад орсон.
     
  • Их дээд сургуулийн оюутны байрны 60 шахам хувь нь 1960 онд баригдсан. Өнөөгийн мөрдөгдөж байгаа “Оюутны дотуур байрны үйлчилгээний тухай” Монгол Улсын стандарт MNS586952008 нөхцөлийг хангаж чадахгүй байгаа юм.
     
  • Монголын оюутны холбоо болон дотуур байрны багш нарын холбооноос 2 жил тутам оюутны байрны дунд шалгалт явуулж, “Улсын болон оны тэргүүний дотуур байр” шалгаруулж, шагнаж урамшуулдаг.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин