Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр, Баянмонгол хорооллын хажууд “Алтай констракшн"-ийн барьж буй "Саруул" хорооллын барилгад өчигдөр осол гарсан нь иргэдийн аюулгүй байдлыг ноцтой зөрчлөө. Кран унахдаа "Баянмонгол" хорооллын баруун захын байрыг шүргэж, зарим айлын цонх хагарчээ. Мөн зогсоол дээр байсан машинууд эвдэрсэн байна. Азаар машинд хүн байгаагүй.
Харин краны жолоочийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд ослын шалтгаан, нөхцөлийг холбогдох байгууллагууд шалгаж эхэлжээ.
Б.БИЛЭГ
Сэтгэгдэл байхгүй байна