ЭЦГ-ийнхан хар тамхи, мансууруулах бодис зардаг дөрвөн бүлгийг саатуулжээ
2017/04/07
Хар тамхитай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЦЕГ-ын ЭЦА-ны хар тамхитай тэмцэх хэлтсийг 2017 оны гуравдугаар сард Хар тамхитай тэмцэх газар болгон үйл ажиллагааг нь өргөтгөн зохион байгуулсан. Хар тамхитай тэмцэх ажлын хүрээнд тус газраас хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох ICE буюу мөсийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг дөрвөн бүлэг этгээдийг 2017 оны гуравдугаар сарын 13-26-ны хооронд баривчилсан байна