ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх газраас хэлэлцүүлэг хийнэ

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Тус хэлэлцүүлэгээр энэ төрлийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, хар, тамхи мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, цаашид хамтран ажиллах арга замын тухай ярилцах юм байна.

“Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр нийслэлийн Цагдаагийн газарт 14 цагаас болно.

Д.Дуулим

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025