Иргэний биед халдсан цагдаагийн алба хаагчдыг саатуулжээ

Таван цагдаа нийлж иргэнийг зодсон гэх хэрэг 2017 оны 03-р сарын 24-25-нд шилжих шөнө гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Энэ хэргийн талаар бид  эх сурвалжуудаас тодруулахад "Тийм хэрэг гарсан нь үнэн. Цагдаагийн алба хаагчдыг цагдан хорьж  шалгаж байна" гэлээ. 

Иргэн М-ын 32-ын тойргоос шинэ зам руу зорчих хэсэгт “Formula F1” авто угаалгын газар ажиллуулдаг ажээ. Хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 03-р сарын 24-25-нд шилжих шөнө тэрбээр согтуу байсан бөгөөд цагдаа нартай ам мурийж улмаар цагдаа нарт зодуулсан байна. Тухайн цагдаа нар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид бөгөөд тэдэнд иргэнийг зодсон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн
    Зөв.ажлаас нь хал
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025