Нэг бүсгүй, гурван залуугийн хамт хар тамхи хэрэглэж байгаад баригджээ
2017/04/10

        БГД-ийн 4-р хороо Хар тамхи хэрэглээд байна” гэсэн мэдээллийг энэ сарын 08-нд авч шалгахад,  БГД-ийн 4-р хороонд суух 22 настай эрэгтэй Б-ийн гэрт БГД-ийн 1-р хороонд суух 39 настай эрэгтэй Б, БЗД-ийн 12-р хороонд суух 26 настай эрэгтэй Д, БГД-ийн 1-р хороонд суух 19 настай эмэгтэй А  нар мансууруулах сэтгэцэд нөлөөлөх мөс, өвс хэрэглэж мансуурсныг тестээр тогтоосон хэргийг  БГДЦХ-2 шалгаж байна.

Одоогоос аравхан жилийн өмнө манай улсад хар тамхины тухай ойлголт гэнэн итгэмтгийгээсээ болж харийн оронд золиос болсон тохиолдлуудаар л төсөөлөгддөг байсан. Тэгвэл өнөөдөр?

Сүүлийн жилүүдэд манай оронд цагаан тахал болох хар тамхи залуучуудын дунд ихээхэн өргөн тархах болж. Өсвөр үеийнхэн болон залуучууд төрлийн гэмт хэрэгт илүү автаж байгаа нь цөөхөн хүн амтай манай нийгмийн хөндүүр асуудал болж байна.

Д.Дуулим

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин