Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчдыг шүүнэ
2017/04/03

Өнгөрсөн 2015 оны есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид Налайх дүүргийн зургаа дугаар хорооны нутаг дэвсгэрт амрахаар очоод нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэд хамтдаа архидаж байгаад нэг алба хаагч нь гадны нөлөөтэй тархин тус газраа гэмтэл авсны улмаас нас барсан байдаг. Энэ хэрэгт цагдаагаар ажилладаг Б.Өлзийнбуян гэгчийг буруутган анхан болон давж заалдах шатны шүүхээс 15 жилийн хорих ял оноосон. Харин Дээд шүүхээс уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Тэгвэл хэргийн мөрдөн байцаалт дуусч Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурал өнөөдөр болох юм байна. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин