Г.Дэнзэн нарын шүүх хурал тавь дахь өдрөө үргэлжлэх нь
2017/04/03

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, "ЭрдэнэсТавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн долоо хоногт эхэлж дөрвөн өдөр шүүсэн ч шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байна.Өнгөрсөн мягмар гаригт эхэлсэн шүүх хурал ийнхүү удааширч байгаа шалтгаан нь олон хавтаст хэрэг болон эдийн засгийн холбогдолтой нотлох баримтуудыг шинжлэх шаардлагатай тул цаг хугацаа орж буй аж.

Шүүх хурал өнөөдөр ч үргэлжилж байна. Г.Дэнзэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх хэрэгт буруутгагдан ийнхүү шүүгдэж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин