Мотор цэвэрлэгч шингэн дэлбэрч бяцхан охин түлэгджээ

БЗД-ийн 27-р хороо “Дарь Эхийн хуучин эцсийн автомашины тос зардаг түцэнд мотор цэвэрлэгч шингэн  шатсаны улмаас хүн түлэгдсэн байна” гэсэн мэдээллийг өчигдөг цагдаагийг байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, тус техникийн шатах тослох шингэн зардаг цэгт галын хажууд тавьсан 0,5л савалгаатай мотор цэвэрлэгч шингэн халж дэлбэрсэний улмаас БЗД-ийн 27-р хороонд суух 41 настай эмэгтэй Д -ийн  нүүр, толгой, эмэгтэй, найман настай Б-гийн нүүр, 2 гар, хэвлий түлэгдэж ГССҮТөвд /ЯТТ-ийн 103/-аар хүргэгдэн эмчлэгдэж байгаа аж. Харин хэргийг  БЗДЦХ-2 шалгаж байна. /эд мөрийн баримтаар “Карб Келинер” сав 1-ийг хураан авсан/ 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025