Ц.Нямдоржийн эргэлзээ бас МАГАДГҮЙН ОНОЛ
2017/04/01

Тэртээ 1998 онд төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх аймшигт хэрэг өнөөдрийг хүртэл олны анхаарлын төвд байсаар байна. Хэргийг үйлдсэн гэх этгээдүүдийг шалгаж байцааж хөдлөшгүй нотлох баримтуудаар илрүүлсэн гэх ч олон нийт төдийлөн итгэж өгөхгүй өөр хоорондоо үг чулуудсаар...

Адаг сүүлд нь улс төрчид нь хүртэл байр сууриа илэрхийлж, худлаа байх, үнэх байх гэсэн таамаг дэвшүүлж байх жишээтэй.  Тухайлбал, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хувьд  яллагдагч нарын утасны мессеж, Ц.Амгаланбаатартай холбоотой зарим мэдээллийг дэлгэсэн.

Энэ нь учир мэдэх иргэдээс шүүмжлэлийг хүртээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагынхны илрүүлсэн хэрэгт улс төржиж, нөлөөлөх оролдлого хийлээ гэж зарим хүн шүүмжилж байна.

Нөгөөтэйгүүр тэрбээр тухайн хэргийн зарим баримтыг нууцын зэрэглэлээс гаргаж олон түмэнд мэдээлсэн нь хүний эрх зөрчсөн ноцтой асуудал хэмээн мэдэгдэж байгаа хэрнээ өөрөө Ц.Амгаланбаатартай холбоотой  байцаалт, мэдүүлэг, мессэж зэргийг дэлгэсэн юм. Бүр тодруулбал, Ц.Нямдоржийн хэлж буйгаар Ц.Амгаланбаатар нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарлуу 102 удаа мессеж бичихдээ элдэв хараал хэрэглэж байсныг хүртэл онцлон ярив. Түүнийхээр бол С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчид хоорондоо боловсон үгээр мессеж бичсэн байх ёстой гэж үзэж байгаа бололтой. 

Энэ мэт УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хэлж буйгаар Ц.Амгаланбаатартай хууль хяналтын байгууллагынхан үгсэн хуйвалдсан байж болзошгүй төдийгүй Ц.Амгаланбаатар нь нөгөө  хоёроо гүжирдсэн байх магадлалтай гэнэ.  /Ц.Нямдорж: Ц.Амгаланбаатар нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарлуу мессеж бичиж эхэлнээс хойш хуулийн ажилтан Эрдэнэтэд очиж  Б.Содномдаржаатай маргаан үүсгэж, зодоон хийснээс болж Б.Содномдаржаад эрүүгийн хэрэг үүсгэн, саатуулсан. Мөн үүнээс хоёр сарын дараа Т.Чимгээгийн хашаанаас цогцос олдсон. Энэ цогцос нь 1-6 жилийн өмнө нас барсан гэдгийг шинжээчид тогтоосон байдаг. Яагаад хуулийн байгууллагын ажилтан Т.Содномдаржаатай муудалцах болов, яагаад Т.Чимгээгийн хашаанд нас барсан хүний цогцос олдов. Үнэхээр С.Зоригийг хөнөөлгөхөөр захиалдга өгсөн хүмүүс  нь илрээд эдгээр хүмүүс алуурчид биш өөр хүмүүс алуурчин байсан гэж хэлвэл яах вэ” гэх мэтчилэн мэдээлэл хийлээ. 

Цаашлаад хэрэг нотлогдсон гэж хэн хэлээд байгаа юм? гэж ширүүхэн дуугарч сонсогдсон нь ч  хуулийн  салбарын хүн хууль хүчний нотолгоог үгүйсгэж байгаа нь ч ямар нэгэн учиртай гэх эргэлзээг төрүүлмээр...Ямартаа ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн ийм асуудлууд  гарч ирж байгаа нь бас нэг шоу болгох гэсэн башир арга биш л байгаасай даа.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    НЯМДОРЖ ЕРДИЙН СЭТГЭХYЙН ХYРЭЭНД ОРЖ ИРСЭН ШОУЧИН ГЭДГЭЭС ЧИНЬ ХОЛ БАЙЖ ЕЕРИЙН БОДЛОО ХЭНЭЭС Ч YЛ ХАМААРАН ХЭЛЭХТЭЙГЭЭ БОЛЧИХСОН .....
    2017 оны 04 сарын 02
  • Zochin
    Ene mgs sodnomdarjaagiin eej ugiin huni erh ih hurliin gushuuded orgodol ogohdoo ogson geed yarij baisan yun nuuts
    2017 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин
    НЯМДОРЖ УЛС ТӨРИЙН ШОУГАА ЭХЭЛСЭН БАЙНА ЭХНИЙ ХУВИЛБАР БОЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР БАЙЛАА ХОЁР ДАХЬ ХУВИЛБАР НЬ ЗОРИГИЙН ХЭРЭГ
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
    • Зочин
      НЯМДОРЖ ЕРДИЙН СЭТГЭХYЙН ХYРЭЭНД ОРЖ ИРСЭН ШОУЧИН ГЭДГЭЭС ЧИНЬ ХОЛ БАЙЖ ЕЕРИЙН БОДЛОО ХЭНЭЭС Ч YЛ ХАМААРАН ХЭЛЭХТЭЙГЭЭ БОЛЧИХСОН .....
      2017 оны 04 сарын 01
Сонин хачин