Хүүхэд гэртээ гал түлэх гэж байгаад гал алджээ
2017/04/05

Сүүлийн үед иргэд гал алдаж улмаар гэр орноо шатаах тохиолдол ихэсч байна. Өчигдөр л гэхэд ч хашаа, гудамжиндаа гал алдсан гэх хоёр ч дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

ЧД-19  “Яргайтын “Магнай трейд” ШТС-ын ард талд байшин шатаад байна” гэсэн мэдээллийг 04-р сарын 04-нд авч шалгахад: ЧД-19 хороонд суух Ж /эр.79н/ нь хашааныхаа шар өвсийг шатааж байгаад гал алдаж, ЧД-2 хороонд суух Б  /эр.50н/-ын 7х4 харьцаатай зуны байшинг шатаасан хэргийг  ЧДЦХ-2 шалгаж байна.

ЧД-19  “Дээд салхитын 34-р гудамжинд өвс шатаад байна” гэсэн мэдээллийг 04-р сарын 04-нд авч шалгахад:. ЧД-19 хороонд суух А  /эр,15н/  нь гэртээ гал түлэх гэж байгаад гал алдаж 2 га орчим газар шатсан хэргийг ЧДЦХ-2 шалгаж байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин