Өнгөрсөн хавар улс төр эд бужигнаж байх үеэр УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Шударга ёс” эвслийн бүлгээсээ гарахаа мэдэгдсэн нь түүний дараагийн нүүдэл юу байх вэ? гэх хардлагыг улс төрийн хүрээнийхэнд төрүүлж байлаа. Тус мэдэгдлийнхээ дараа тэрбээр УИХ-д нэр дэвшүүлсэн нам болох МҮАН-аасаа гарч Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын дарга болж байгаагаа мэдэгдсэн юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 18-ны өдөр анхны ээлжит бус их хурлаа сүр, дуулиантайгаар зохион байгуулсан Тусгаар тогтнол Эв нэгдлийн нам тухайн үедээ ард түмний дунд цоо шинэ улс төрийн хүчин байв.