Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам Г.Уянгынх болсон түүхээс...
2016/11/11

Өнгөрсөн хавар улс төр эд бужигнаж байх үеэр УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Шударга ёс” эвслийн бүлгээсээ гарахаа мэдэгдсэн нь түүний дараагийн нүүдэл юу байх вэ? гэх хардлагыг улс төрийн хүрээнийхэнд төрүүлж байлаа. Тус мэдэгдлийнхээ дараа тэрбээр УИХ-д нэр дэвшүүлсэн нам болох МҮАН-аасаа гарч Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын дарга болж байгаагаа мэдэгдсэн юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 18-ны өдөр анхны ээлжит бус их хурлаа сүр, дуулиантайгаар зохион байгуулсан Тусгаар тогтнол Эв нэгдлийн нам тухайн үедээ ард түмний дунд цоо шинэ улс төрийн хүчин байв. 

УИХ-ын гишүүн асан Г.Уянга намынхаа их хурлын нээлтэнд цагаан дээлээр гангаран иржэнэ цагийн бохирулс төрийг цэвэрлэнэ хэмээн хурцаар мэдэгдэж байсныг уншигч та тод санаж байгаа биз ээ. Уг хуралд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зочид хүрэлцэн ирсэн нь “Тусгаар тогтнол эв нэгдлийн намыгУИХ-ын гишүүн асан Х.Баттулгын халаасны нам. Х.Баттулга энэ намыг байгуулчихаад Г.Уянгыг даргаар нь тавьсан. Өөрөө удахгүй намдаа элсэж Г.Уянгатай хамтран УИХ-ын сонгуульд өрсөлдөх нь” гэсэн таамгыг олон нийтэд төрүүлж байв. Харин тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа энэ бүх таамаг худал болох нь батлагдсан юм. Нэгдүгээрт, Х.Баттулга тус намд элсээгүй бөгөөд өнгөрсөн сонгуульд АН-аас өрсөлдсөн. Одоо ч АН-даа харъяатай байна. Хоёрдугаарт, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намыг Х.Баттулга биш өөр хүн үүсгэн байгуулсан бөгөөд Г.Уянга хүний юманд эзэн суусан нь хожим тодорхой болсон. Тодруулбал, Г.Уянга тус намыг цоо шинээр үүсгэн байгуулаагүй бөгөөд үүнийгээ чөөрөө мэдэгдсэн юм. 

Тэгвэл Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намыг хэн үүсгэн байгуулсан бэ?, Г.Уянга тус намын даргын суудлыг хэрхэн өөрийнх болгов гэдэг бас л их сонин.

Хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх гэгч болсон уу 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг анх Ц.Баянбилэг гэх хүн байгуулж байжээ. Харин Г.Уянга Ц.Баянбилэгийг эзгүйчилж,  намыг нь өөрийнх болгосон гэх мэдээлэл бий.Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Г.Уянга нар Ц.Баянбилэгийг хүнд асуудалтай тулгарсан явахад нь ирж уулзан 500 саяар намыг нь худалдаж авах тохироог хийжээ. Ингээд талууд харилцан тохирч мөнгөө шилжүүлэх дээрээ тулахад Х.Баттулга, Г.Уянга нар Ц.Баянбилэгт 500 саяыг нь шилжүүлэлгүй бултсан гэх яриа бий. Хамгийн ноцтой нь Г.Уянга намын даргын суудлыг өөрийн болгохын тулдөдөр шөнөгүй шаардаж, шахаж байсныг хожмоо Ц.Баянбилэг хэлсэн байдаг. 

Г.Уянга ингэж намын дарга болжээ Харин маргааш нь Ц.Баянбилэг баривчлагдсан юм. Түүний хувьд Хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа  Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам хэнийх вэ? гэдэг асуудлын мөрөөр захидал илгээж байсныг та бүхэнд эргэн сануулья.

Захидалд, 

“2015 онд “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ыг өөрийн найз Ц.Баттөртэй нийлэн байгуулчихаад байхад Г.Уянга ирж уулзсан. Г.Уянга “Би АН-ыг баахан муулчихсан учраас орж болохгүй. МАН бол хүлээж авахгүй. МАХН явцгүй болчихлоо” гэсэн. Миний хувьд “Би намыг байгуулах гэж асар их мөнгө гаргасан. Тэр мөнгөнөөсөө болоод өрөнд орчихлоо” гэж үнэнээ хэлсэн. Г.Уянга “Тэгвэл чи намаа зарчих” гэсэн. Эндээс л Х.Баттулгатай уулзах шаардлага гарсан. Ингээд Х.Баттулгатай уулзахад “Наад намыг чинь 500 сая төгрөгөөр авъя” гэсэн. Гэтэл Х.Баттулга, Г.Уянга нар хэлсэндээ хүрсэнгүй. Бүр намайг хамгаална, шоронд оруулахгүй гэсэн амлалтаасаа буцсан. Яг үнэндээ “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ын даргын суудлыг Г.Уянга өг гэж өдөр шөнөгүй шаардсаар байгаад авсан.  Би намын даргын суудлаа өгөөд харих замдаа цагдаад баригдан Цагдан хорих ангид хүргэгдсэн” гэж дурдсан байдаг.

Ямартай ч Г.Уянга Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын дарга болсон түүх нэг иймэрхүү. 

Тэгвэл өнгөрөгч аравдугаар сард Ц.Баянбилэг намдаа эргэн ирж, өөрийн намын даргаар нэхэн сонгогдсон байна. Тодруулбал, намын хурлаараа гишүүд дэмжигчид нь Ц.Баянбилэгийг намын даргаар сонгожээ. Гэвч Г.Уянга мөн л өөрийгөө дарга хэмээж намын нэрийн өмнөөс энд тэнд  мэдээлэл хийсээр байна. 

Ер нь тэрбээр тус намын даргаар сонгогдсоноосоо хойш өөрийн эрх ашгийг дээгүүр тавьж аливаа асуудалд хувь улс төрийн амбицаар хандаж байгааг Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын гишүүд дэмжигчид шүүмжилсээр ирсэн. Нам бол гишүүдийн дуу хоолой, үзэл бодлыг нэгтгэгч хүчин. Гэтэл Г.Уянга ганц хүний нам байгуулсан мэт аашилж аливаа асуудлаар бусадтайгаа санал зөвшилцөлгүй дураараа авирлаж буйг тус намынхан ихэд эсэргүүцэж буй сурагтай. Хамгийн сүүлд л гэхэд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалын асуудлаар мэдээлэл хийж “Монгол Улсын төсвийн 40 хувийг дангаар бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр”-ийг МАНАН бүлэглэл хууль бусаар авч түүнийгээ Монголд ашигтай ажил хийсэн мэтээр тайлбарлаж байгааг Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам эрс эсэргүүцэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “нэр томъёоны хувьд хувьчлал биш” гэж залилах оролдлого хийсэн ч бодит байдал дээр хувьчлалтай төстэй дээрэм болсон нь тодорхой байна. Хууль бус үйлдэл хийсэн Ерөнхийлөгч огцрох ёстой гэж үзэж байна. МАНАН бүлэглэлийн хэрээс хэтэрсэн, бусармаг үйлдэл, ноёрхлын эсрэг бүх нийтийн тэмцэл эхлүүлж байгаагаа манай нам мэдэгдэхийн хамт энэ тэмцэлд хамтрахыг улс төрийн бүх нам хүчин, ард түмэнд хандан уриалж байна” гэсэн. Тэгвэл түүний энэхүү мэдээлэл ч намын зарим гишүүдийнх нь эгдүүцлийг хүргээд авчээ. Учир нь тэрбээр уг асуудлаар мөн л намын даргын нэрийг барьж, гишүүдтэйгээ зөвшилцөөгүй байж дээрх ноцтой гэмээр мэдээллийг хийсэн. Энэ бүхнээс болж намын гишүүдийнхээ итгэлийг алдаж, даргын суудлаасаа буух дээрээ тулаад байгаа аж.

Ер нь улс төр дэх нам, эвслийн бүлгийн дарга нар аливаа асуудлаар гишүүд, дэмжигчдээ сонсохгүй, ганцаараа шийдвэр гаргаж түүгээрээ мэдэгдэл хүртэл хийж явдгийн тод жишээ энэ.

Ардчилсан намын ч түүхэн дэхь ялагдал нь намын удирдлагууд нь жирийн гишүүдээ сонсолгүй том толгойлж ирсэнтэй холбоотой. Угтаа бол нам гэдэг нь нэг үзэл санаан дээр тогтсон хүмүүсийн нэгдэл гэдгийг л санаж явах ёстой юм. 


 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (5)

  • МОНГОЛЫН НИЙТ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД
    ЭРДЭНЭТИЙГ НЭХЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО БАЙГУУЛАГДСАН ТУЛ ТА БҮХЭН МИНИЙ ГАНТӨМӨР УЯНГА FB-РУУ НЭГДЭНЭ ҮҮ. ДЭЭРХ ЗҮЙЛД ИТГЭХ ШААРДЛАГАГҮЙ. БИ ӨӨР ЗАМААР ТЭМЦЭНЭ. УДАХГҮЙ ТЭСРЭЛТ ХИЙНЭ. МОНГОЛД ҮНДСЭН ХУУЛИЙН ХУВЬСГАЛ ХИЙНЭ. ЭМЭГТЭЙЧҮҮД ТА БИД Л ХУДАЛ ХУУРМАГТАЙ ТЭМЦЭЖ ЧАДНА. НАДАД ИТГЭЭРЭЙ!
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Г-УЯАНГА БАТЦЭРЭГ 2-Намаасаа урваж өөр намд ороогүй МҮАН-даа байсан бол намдаа 2-суудал авах байсан УРВАЖ ШАРВАХ ИЙМ АЮУУЛТАЙГ МЭДТУГАЙ
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Tugjil
    Tugjil Uyanga nertei bolson hun dee hoorhii Batzandan bas ene awgai shig ganzaarchilsan toglolt hiij baigaad enuun shig l bolno doo
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин
    залилан хийж гаршсан авгай
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Uyanga
    Horiig bol nairuuldag aimar avgai da
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
Сонин хачин