Г.Уянга: Улайм цайм дээрмийг бид зүгээр хараад сууж болохгүй
2016/11/09

"Эрдэнэт"-ийн хувьчлал болон Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлаар Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намаас хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр намын дарга Г.Уянга  "Монголын төсөв улам хүндэрч байна. Өрийн төлбөрөө хийх гээд бүсээ чангалах хэрэгтэй болсон. Төсвийнхөө талыг нь өрийн төлбөрт өгөх гэж байна. Төрийн өмчийн хувьчлал эхлүүлэх гэж байна. Ашигтай ажиллуулж, хямралаас гарахын оронд хямралыг далимдуулж, хувийн хэвшилд өгөх гэж байна. Ийм улайм цайм дээрмийг бид зүгээр хараад сууж болохгүй. Бид олуулаа. Зөв талд олон хүн байх ёстой. Бид эсэргүүцэж, тэмцэж босох хэрэгтэй. Эрдэнэтийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлбэл 65 хүний суудалтай эрх баригч нам Эрдэнэт үйлдвэрээ аваад үлдэх байх гэж байна. Мөн хуулийн дагуу шийдэх байх гэж найдаж байна. 

Хүндрэлийг одоо бол зээл авч шийдэж байна. Стэнд байд орохоос илүү зээл авч шийдэхийг илүүд үзэж байх шиг байна. Зээл төлөх гэж зээл авдаг зарчмаасаа гарах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт бид хүндрэлтэй нүүр тулна. Өнөөдөр бид болж байвал дараагийн үе хамаагүй гэдгээ болих хэрэгтэй. Энэ үгийг МАН Н.Алтанхуяг даргын Засгийн газрын үед байнга хэлж байсан. Гэтэл өөрсдөө яг тэр замаар нь явж байна" гэв.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Сайханбилэг шаар
    Сайханбилэг идиот монголчуудыг өөр шигээ тэнэг гэж бодоод хуурах гээд байгаа л даа
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
Сонин хачин