Америк долларын ханш 2600 төгрөг болчихлоо. Угтаа бол үсрээд л 2500 хүрнэ гэж байсан эдийн засагчид одоо юу хэлэх гэж бэлтгэж суугаа бол оо.
Энэ бүхний дараа Монгол банкны ерөнхийлөгч нь “Богино хугацаанд ханшаа бууруулна гэж амлаж чадахгүй” гэж, харин Төв банкны ерөнхийлөгч нь “Вальютын ханшийг интервенцээр барих боломжгүй боллоо” хэмээн мэдэгдэж байх юм.
Ийм хариуцлагагүй тайлбаруудыг юу гэж ойлгох вэ. Долларын ханшийн өсөлтийг Н.Баяртсайхан барихгүй юм бол өөр хэн барих ёстой юм бол оо.
Энэ мэтээрээ байвал вальютын ханш өссөөр байх нь. Нөгөөтэйгүүр Монгол банк харин ч дифляци болчихсон ийм хэцүү үед мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж, ипотекийн зээлээ дэмжээд явсан бол байдал өөрөөр эргэх байсан биш гэж үү.
Өнгөрсөн дөрвөн жилд сард ганцхан хувиар суларч байсан хэрнээ шинэ засаг гарснаас хойшхи дөрөвхөн сарын хугацаанд 21 хувиар өсчихлөө. Үүнд иргэд маш их шүүмжлэлтэй байна. Бүр Н.Золжаргал, Н.Баяртсайхан хоёрын ялгааг энэ тоонууд хэлээд өгчихлөө гэх.
Юутай ч вальютын өсөлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Инфляци оны эхнээс ийм бага түвшинд явж ирсэн нь мөнгөний бодлогыг зөөллөх нөхцлийг бий болгож байсан. Сонгуулиас хойш шинэ Их Хурал, Засгийн газар бүрэлдээд ойр ойрхон хүчтэй мэдэгдлүүд гаргасан. Эдийн засгийн нөхцөл байдлын тухай. Энэ нь зах зээл дээр нэлээн шок үүсгэсэн. Шок үүсгэсний хэрээр зах зээл дээр спекуляци хийдэг эдийн засгийн сонирхогч нар тоглосон. Долоохон хоногийн дотор төгрөг ам.долларын эсрэг 250 төгрөгөөр суларсан. Энэ үед төв банк бодлогын хүүгээ хөдөлгөхөөс өөр аргагүй болсон л доо. Уг нь бол бодлогын хүүгийн гол зорилт нь инфляци руугаа онилдог. Энэ удаад ханш дээр ийм огцом хөдөлгөөн гарсан учраас үүнийг саармагжуулахаах өөр арга үйлдээгүй л дээ. Уг нь бол мөнгөний бодлогын төлвийг 10-11 эсвэл 11-12 хувьд харьцангуй зөөлөн явах нөхцөл байсан. Одоо нэгэнт ийм болчихлоо” гэсэн юм.
Энэ нь мөнгөний бодлогоо зөөллөж, гал намжаах арга бий шүү гэдгийг сануулж буй зүйл гэдгийг тэд харин ойлгож байгаа болов уу?
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)