• УИХ-ын гишүүд 11 сарын 26-нд бүх нийтээрээ амрах хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүд 11 сарын 26-нд бүх нийтээрээ амрах хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Жил бүрийн 11 дүгээр сарын 26 буюу Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны өдрийг манай улс нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэж байгаад 2012 оноос уг өдрийг тэмдэглэлт өдрийн түвшинд өнгөрөөх болсон байна.

    Төсөл санаачлагчид 1924 оны 11 дүгээр сарын 26 бол Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан Монголын түүхийн томоохон үйл явдал болсон өдөр тул энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж үзэж хуулийн төслийг боловсруулжээ.
  • 11-р сарын 26-нд бүх нийтээрээ амрах хуулийн төсөл өргөн барив

    11-р сарын 26-нд бүх нийтээрээ амрах хуулийн төсөл өргөн барив

    УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүдийн хуралдаантай

    Байнгын хороод болон ажлын хэсгүүдийн хуралдаантай

    БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:

    1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээлэл;
    Бусад.
    2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Мэдээлэл сонсох /Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар/;
    Бусад.
    3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын иргэний харьяалалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи Хүний эрхийн үндэсний комиссын 15 дахь илтгэл;
    Бусад.
    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
    “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “B” танхимд.
  • УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсэг хуралдана

    УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсэг хуралдана

    УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулж байна. Үүнд:

    НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

    ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

    Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд;
    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
    “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд.
  • Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргаар Д.Батбилэг улиран сонгогдлоо

    Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргаар Д.Батбилэг улиран сонгогдлоо

    Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний 11:40 цагт дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны 9 давхарын хурлын зааланд эхлэв. ХУД-ийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд төлөөлөгчөөр сонгогдсон 35 нэр дэвшигчээс 34 нь ирсэн бөгөөд 96 хувийн ирцтэйгээр хуралдаан албан ёсоор хуралдаж эхэлсэн.
    Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.6 дугаарт зүйлд заасаны дагуу сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь нээж удирдах ёстой тул ХУД-ийн гуравдугаар тойргоос сонгогдсон нэр дэвшигч Дашдоржийн Батбилэг удирдан явууллаа.
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025