Н.Баяртсайханыг огцруулах уу?
2016/11/16

Улс төрийн томилгоогоор сонгогдсон МАН-ын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд хариуцлага тооцох үндэслэл:

1. УИХ-ын нэгдсэн чуулган, 2016.07.30-ны өдөр. Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан валютын цэвэр нөөцийг буруу тооцож (-429 сая $-оор дутуу) зарласнаас болж иргэд доллар, юаны хадгаламжийг илүүтэй үзэж гадаад валютын ханшийг тасралтгүй өсгөсөн. Байгууллагын нууцын тухай хуулийн 7.2-т “Байгууллагын нууцтай албан үүргийнхээ дагуу танилцсан, эсхүл олж мэдсэн этгээд уул нууцыг зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журамд нийцүүлэн ашиглах бөгөөд бусдад задруулахыг хориглоно” мөн хуулийн 9-т “Байгууллагын нууцыг хариуцдаг, эсхүл түүнтэй танилцсан этгээд уул нууцыг задруулсан бол хөдөлмөрийн гэрээ, тухайн байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээх бөгөөд хуулиар тогтоосон байгууллагын нууцыг задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч 20000-50000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулна” гэсэн заалтыг зөрчин монгол улсын валютын нөөцийг ил тод буруу зөрүү нийтэд зарласан. Энэ нь гадаад улс орнууд монгол улстай харилцахад нууцлалын зэрэглэлт сан хөмрөгт байгаа мөнгөний хэмжээ, эдийн засгийн хүчин чадлыг тодорхойлоход хүргэсэн. Мөн олон нийтэд мэдээллээгүй мэдээ, мэдээллийг өөрийн болон бусдын эрх ашигт нийцүүлэн урвуулан ашиглах, мөнгөний захад нөлөөлж болзошгүй нууцлалыг алдагдуулах. Зөвлөлийн шийдвэрийг товлогдсон хугацаанаас өмнө аливаа хэлбэрээр задлах, улс төр, бизнес бүлэглэлийн шахалт дарамтад өртөж, тэдэнд ашигтай байдлыг үүсгэсэн гол буруутан нь Н.Баяртсайхан юм.

2. Монголбанкны захирлуудын зөвлөл, 2016.08.18-ны өдөр. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Монголбанкны захирлуудын зөвлөлийг хуралдуулан мөнгөний бодлогын хүүг 4.5 нэгж хувиар буюу түүхэн дээд хэмжээ болох 15 хувьд хүргэсэн. Монголбанкны бие даасан байдал, мөнгөний бодлогыг боловсруулах үйл ажиллагаанд гадны төлөөллийг оруулах, шийдвэр гаргах үйл явцыг оновчтой болгох чиг үүрэгтэй “Мөнгөний бодлогын зөвлөл”-өө хуралдуулалгүй зөвхөн Монголбанкнаас бүрдсэн “Захирлуудын зөвлөл”-ийн хурлаараа бодлогын хүүг өөрийн дураар өсгөсөн нь валютын ханшийг өсөхөд гол нөлөө үзүүлсэн.

3. Мөнгөний бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, 2016.08.29-ний өдөр. Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр Солонгосын E-mart сүлжээ дэлгүүрийн Монгол дахь салбарыг үүсгэн байгуулагч гэх УИХ-ын гишүүн Сү.Батболдын том хүүхдийг томилсон нь дараах ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн албан тушаалтнууд уралдан өөрсдийн төрөл садныг Монгол банканд газар хэлтсийн даргаар шургуулах нөхцөлийг бүрдүүлсэн.

Монголбанкны Ерөнхийлөгчөөр Н.Баяртсайхан томилогдсон 2016.07.21-ний өдрөөс хойш. Монголбанкны бие даасан, хараат бус мэргэшсэн байдлыг алдагдуулж, улс төрийн намын шахалтаар УИХ-ын дарга М.Энхболдын хүүг Төлбөр тооцоо бүртгэлийн газрын дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын эхнэрийг Мөнгөн тэмдэгтийн газрын дарга, УИХ-ын гишүүн асан МАН-ын гишүүн Д.Очирхүүгийн хүүг Тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн бэр Эрдэнэсийн сангийн хэлтсийн дарга, УИХ-ын гишүүн асан, ХЗДХ-ийн сайд асан Д.Одбаярын эхнэр Хүний нөөцийн хэлтсийн дарга гэх мэтээр МАН-ынхан нь ургийн модод болсон төрөл садан ах дүүсээрээ төв банкны чухал албан тушаалуудыг бүрхсэн.

Ингэхдээ олон жил ажилласан газрын дарга, мэргэжилтнүүдийг ажлаас хоморголон халж тэдэнд ажлын байрыг хууль бусаар бэлтгэж өгсөн эдийн засагч юм. МАН-ын албан тушаалтнууд өөрсдийн төрөл төрөгсдийг Монгол банкинд оруулах үйл явдал нь одоо болон ирээдүйд МУ-ын баялгийн сан хөмрөгөөс хувьдаа завшиж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих явдлаа хаацайлах, гэмт хэргийн замаар олсон орлого, мөнгөө гадаад, дотоодын банк, зах зээлд байршуулан тараах, мөнгө угаах, нуун далдлахад эдгээр албан тушаалууд маш чухал ач холбогдолтой юм.  УИХ нь Монголбанкны үйл ажиллагаанд шууд хяналт тавин, захиран ажилладаг байгууллага юм. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 16.2.З. "..албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол төрийн албан тушаалд авч ажиллуулахыг хориглоно." гэснийг, мөн Авилгалын эсрэг хуулийн 7.1.7."албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" мөн хуулийн 7.1.8."үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэсэн заалтыг МАН-ынхан  ноцтойгоор зөрчиж, хуулийг үл тоож байна. 

4. Монголбанкны цалинг 25 хувиар нэмэв. 2016.09.01-ний өдөр. Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хүндрэлтэй үед төр, хувийн хэвшлийн салбарт цалин хөлсөө нэмэгдүүлэхгүйгээр ажлын байраа хамгаалж үлдэх, бүсээ чангалах, хэмнэлтийн горимд ажиллаж байгаа энэ үед ганцхан энэ байгууллага цалингаа 25 хувиар нэмэгдүүлсэн.

Мөн Н.Баяртсайхан нь УИХ-ын сонгуульд МАН-ын компанит ажилд идэвхтэй ажилласан зарим сэтгүүлчдэд орон сууц болон 1.6 сая төгрөгийн цалин хангамж олгон ажиллуулж . Энэ мэт увайгүй үйлдэл, хариуцлагагүй үгээ хаацайлах зорилгоор 4 дэхь засаглал болсон хэвлэл мэдээллийнхэнтэй хаалтын гэрээ байгуулан  тэднээр дамжуулж "..айлтгүй ээ, энэ бол түр зуурын хямрал..АН-ын тарьсан балаг.." гэсэн байдлаар олон нийтийн тархийг угаах гэж оролдож байна. Мөн ам.долларын өсөлт Н.Баяртсайханыг огцруулах гол үндэслэл болж байгаа юм.

Эх сурвалж: Tug.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин