Н.Номтойбаяр: Вальютийн өсөлтийг банкууд хуйвалдсан байж магадгүй
2016/11/14

Ам.долларын өсөллтэй холбогдуулан  ХНХ-ын сайд Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудсаараа дамжуулж байр сууриа илэрхийлжээ.
 
Тэрбээр “Юаны/хэний нөлөөллөөр хөөсрөв? Банк/бүлэглэлийн хуйвалдаан биш үү?! Гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг холбогдох газар нь шалгах хэрэгтэй” хэмээжээ.
 
Тэрбээр өмнө нь хүү тогтоох тал дээр арилжааны банкууд хуйвалдаж байж магадгүй хэмээн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдэж байсан. Энэ удаад ч гэсэн ам.долларын ханшны асуудал дээр хуйвалдаан байгаа хэмээн хардаж байгаагаа илэрхийлээд байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин