Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргаар Д.Батбилэг улиран сонгогдлоо
2016/11/12

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний 11:40 цагт дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны 9 давхарын хурлын зааланд эхлэв. ХУД-ийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд төлөөлөгчөөр сонгогдсон 35 нэр дэвшигчээс 34 нь ирсэн бөгөөд 96 хувийн ирцтэйгээр хуралдаан албан ёсоор хуралдаж эхэлсэн.


Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.6 дугаарт зүйлд заасаны дагуу сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь нээж удирдах ёстой тул ХУД-ийн гуравдугаар тойргоос сонгогдсон нэр дэвшигч Дашдоржийн Батбилэг удирдан явууллаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин