• Дэлхийн хамгийн аюултай 14 зам

    Дэлхийн хамгийн аюултай 14 зам

    оглоомын паркт та галзуу хулгана дээр сууж үзсэн гэдэгт итгэлтэй байна. Зарим хүмүүсийн хувьд үнэхээр хөгжилтэй байдаг ч заримынх нь хувьд зүрх амаар гарчих шахам аймшигт мэдрэмжийг авдаг. Тэгвэл та машиндаа суугаад галзуу хулгана давхидаг замаас ч аймшигтай замаар явж байна гээд төсөөлдөө. Өндөр хавцлын ирмэгээс хэдхэн сантиметрийн зайтай зам, эсвэл усан дээгүүр, зарим зам нь бүр усан доогуур хүртэл явна
  • “Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2017” өдөрлөг зохион байгууллаа

    “Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2017” өдөрлөг зохион байгууллаа

    Өнөөдөр ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний алба, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар хамтран төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл зөвлөгөө хүргэх, ажил олгогч, ААН байгууллагууд хүний нөөцөө бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус сургуулийн хурлын танхимд “Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2017” өдөрлөг зохион байгууллаа
  • Мисс Т.Батцэцэг сэтгүүлчдийн сенсацийг няцаалаа

    Мисс Т.Батцэцэг сэтгүүлчдийн сенсацийг няцаалаа

    “Дэлхийн мисс 2014”-т Монгол Улсаа төлөөлөн оролцож тухайн үедээ элэг нэгтнүүдийнхээ хайрыг хүртэн ард түмний мисс гэгдэж байсан мисс Т.Батцэцэгийн тухай сүүлийн үед сошиал орчинд багагүй шуугиан дэгдээд байгаа
  • Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлэг хийлээ

    Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлэг хийлээ

    “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл” сэдэвт үндэсний хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан болон яамны газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, Монголын ахмадын холбоо, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, удирдлагууд, хот, орон нутгийн хэлтсийн дарга, нягтлан бодогч, судлаач, багш нарын төлөөлөл 160 гаруй хүн оролцлоо. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага, Японы олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагын төлөөлөгч, төслийн ажилтнууд оролцсон юм.



    Хэлэлцүүлгийг нээж УИХ гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр хэлсэн үгэндээ Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан багц хуулийг 1995 оноос мөрдөж эхэлснээс хойш багц хуульд 20 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь нийгэмд үүсээд буй зарим асуудлыг тодорхой хугацаанд шийдвэрлэж байгаа боловч өнөөгийн нөхцөлд шинээр үүссэн, цаашид үүсэх асуудлыг нэг мөр шийдвэрлэж чадахгүйд хүргээд байна. Мөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төрөөс хүн амын хөгжил, тэтгэврийн шинэчлэл, малчдын талаар баримтлах бодлогууд болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн найруулах ажлыг эхлүүлснийг онцоллоо.



    Хэлэлцүүлгээр нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт, шинэчлэх шаардлагын талаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт мэдээлэл хийсэн юм.
    Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсгээс боловсруулсан “Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл”-ийн анхны хувилбар, Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого, нийгмийн даатгалын бусад хуулиудад оруулах зохицуулалт, хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн төслийн талаар танилцууллаа.

    Хэлэлцүүлэгт Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны аймаг, салбарын төлөөлөгч нар, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч, мөн судлаач, багш нар багц хуулийн шинэчлэл, хэлэлцүүлэгтэй холбоотой санал шүүмжлэл,байр сууриа илэрхийлж байв.

    Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлэг хийлээ
  • ХХААХҮЯ-ны нэрийг ашиглан ташаа мэдээлэл тараажээ

    ХХААХҮЯ-ны нэрийг ашиглан ташаа мэдээлэл тараажээ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр /2017.05.12/ мэдээлэл хийлээ.  Тодруулбал, “Их Монгол” мянгат малчдын холбоо, ХХААХҮЯ-тай  хамтран  5 дугаар сарын 13-нд “Мянгат малчдын нэгдсэн чуулга уулзалт Улаанбаатар -2017” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа  талаар ташаа мэдээлэл олон нийтэд хүрсэн байна
  • 600 гаруй тэргэнцэр хандивлажээ

    600 гаруй тэргэнцэр хандивлажээ

    “Дэзэрэт” Олон Улсын Энэрлийн Байгууллагаас тэргэнцэр төслийнхөө хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулан 619 тэргэнцэр, 50 таяг, алхаа дэмжигчийг Сэргээн Засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн Төвд хандивласан байна
  • “Биеийн БӨХ”-өө эргэж нэг харцгаая

    “Биеийн БӨХ”-өө эргэж нэг харцгаая

    “Монгол бол бөхийн орон”, “Монголчууд бол бөхдөө хайртай ард түмэн”... бид ийнхүү бахархан ярьцгааж, хааяа гадныхан ч биднийг тийн шагшина.
    Тэр үнээн, монгол бол яахын аргагүй бөхийн орон. Захын монгол залуу л хормойгоо шуугаад босоод ирэхэд ачих тонгорохоос эхлээд адгийн нохой мордох хүртэл арван гурван мэхтэй. Монголчууд ясны барилдаанч, төрөлхийн авьяастай, дөрвөн мөч, сээр нуруундаа тэгшхэн бяртай. Сэтгэлгээ нь хүртэл олон хувилбартай, дасан зохицох, шинэ боломж, гарц эрж хайхдаа гаргуун
  • Дэлхийн хамгийн бохир оюутны гэрээр зочилцгооё

    Дэлхийн хамгийн бохир оюутны гэрээр зочилцгооё

    Оюутан болоод дотуур байранд бие даан амьдарч эхлэхэд өөртөө зориулж хоол унд хийхээс эхлээд ажил их. Шинэхэн оюутан бол хичээлдээ дарагдаад орон байраа ч цэвэрлэх завгүй олон хонох нь бий
  • “Монгол төсөл” соён гэгээрлийг авчирна

    “Монгол төсөл” соён гэгээрлийг авчирна

    Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров “Монгол төсөл” санаачилжээ. Тэрбээр санаачилсан төслийнхөө талаар “Үзэл сурталгүй нийгэм гэж үгүй. Тэр дундаа үндэсний үзэлсурталгүй үндэстэн өөрийн мөн чанараа гээж, түүхийн хог дээрхаягддаг. Үзэл суртал нь нийгмийг нэгтгэн нягтруулаад зогсохгүйолон түмний ертөнцийг үзэх үзэл, ухамсарыг төлөвшүүлэхэднөлөөлдөг билээ
  • “Прогрессив Аллианс – Дэвшилтэт эвсэл” бага хурал энэ сарын 25-26-ны өдрүүдэд болно

    “Прогрессив Аллианс – Дэвшилтэт эвсэл” бага хурал энэ сарын 25-26-ны өдрүүдэд болно

    “Прогрессив Аллианс- Дэвшилтэт эвсэл”-ийн “Шударга, Хөгжингүй Дэлхийн Төлөөх Нийгмийн Шударга Ёс, Тогтвортой Байдлын Асуудлууд” сэдэвт Бага хурлыг Монгол Ардын Нам энэ сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Бага хуралд Англи, Австри, Швед, Португали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Марокко, Судан, Энэтхэг, Израиль, Палестин зэрэг дэлхийн 5 тивийн 34-н улсын парламентын гишүүд, улс төрийн намын дарга нар оролцохоор мэдэгдсэн байна
  • “Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулна

    “Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулна

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу ”“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын сарын 20-нд болно. Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025