Реза Парастеш бол энгийн нэг 25 настай залуу. Харин тэр хэдхэн сарын өмнө өөрийгөө Арентинийн алдарт хөлбөмбөгчин Лионел Мэсситэй усны дусал мэт адилхан болохоо олж мэдсэн цагаас хойш бүх зүйл өөрчлөгджээ. Иран улсын их сургуулийн оюутан Реза анх Мэсситэй адилхан төрхтэй гэдгээ мэдмэгцээ хөлбөмбөгчний үсний засалтыг дуурайн сахлаа ургуулж адилхан хэвээр засуулж эхэлжээ. Түүний Барселона багийн 10 дугаартай өмсгөл өмсөөд гудамжаар алхаж яваа нь яг л Лионел Мэсси алхаж яваа мэт харагддаг байна. Ийм ч учраас түүнийг анх харсан хотын иргэд уулга алдан шуугилдаж түүнийг бүслэн зургаа авахуулахаар дайрч байжээ. Энэхүү үйл явдлаас болж түүнийг цагдаагийнхан хотод эмх замбараагүй байдал үүсгэлээ хэмээн барьж саатуулсан байна.
Гэсэн ч түүнийг удалгүй сулласан бөгөөд Иран Мэссид олон зурагт сэтгүүлээс ярилцлага авах урилга ирж түүнтэй моделийн гэрээ хүртэл байгуулах санал тасрахгүй байгаа гэнэ.







Сэтгэгдэл байхгүй байна