• Зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Хийсвэр үг” ном хэвлэгдэн гарлаа

    Зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Хийсвэр үг” ном хэвлэгдэн гарлаа

    Утга зохиолын “Шинэ Үнэр” бүлгэмийн гишүүн, зохиолч Өлзийхутагийн Үлэмжтөгсийн “Хийсвэр үг” нэртэй уран бүтээлийн ээлжит ном хэвлэгдэн гарлаа. Уг ном нь “Өвдөлт” - гранж шүлгүүд,  “Маньяк” - триллер өгүүллэгүүд,  “Амьгүй биет” - контемпорари драма,  “Говь” -кино зохиол зэрэг дөрвөн бүлгээс бүрджээ
  • “Эко” С.Нямдаваагийн анхны эхнэр Б.Наранцэцэгийн ухаарал

    “Эко” С.Нямдаваагийн анхны эхнэр Б.Наранцэцэгийн ухаарал

    Хүүхнүүдийн ертөнцөд “Дон Жуан” болсон эрд ч гэсэн сэтгэл догдлом анхны хайрын түүх, уярам нандин дурсамж бий. “Эко констракшн” ХХК-ийн захирал С.Нямдаваа “Алтан тариа”-н П.Цэнгүүний охин Ц.Юнатай нижгэр хурим хийж, хоёр хөөрхөн охинтой болж ажин түжин амьдарч байсан цаг саяхан. Гэвч сурсан юмыг сураар боож болох биш, гэргий охидоо орхиж, үүрээ орхих шувуу адил нисэн одсон С.Нямдаваа загвар өмсөгч Б.Буджаргалтай амраглаж байгаа мэдээлэл бий
  • Гал алдсан этгээдэд хариуцлага тооцно

    Гал алдсан этгээдэд хариуцлага тооцно

    Хуурай, халуун хаврын улирал эхэлж, ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдээд байна. Энэ хаврын хувьд нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр ч удаа түймэр гараад байгааг НОБГ-аас мэдээллээ.

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг Нүхтийн ам болон 14 дүгээр хорооны нутаг Богд уулын өвөр хэсэгт түймэр гарч багагүй хохирол учруулсан. Санамсар болгоомжгүйгээс болж гал алдсан иргэнийг илрүүлэн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Зуслангийн хог, өнжмөл өвсөө шатаахдаа гал алдаж хөрш зэргэлдээ айлынхаа хашаа байшинг шатаасан явдал ч гарлаа. Буруутай иргэнийг тогтоож, хохирлыг барагдуулах, хариуцлага онооно гэж албаныхан ярьж байна. Иймд иргэд гал, цог, үнс, нурмаа ил задгай хаяхгүй байх, ой хээрт ил задгай гал түлэхгүй байх, машин техникийн янданг оч баригчтай болгох, бага насны хүүхдийг шүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.
  • Клинтон, Буш нарын нөхөрлөл

    Клинтон, Буш нарын нөхөрлөл

    Сайн найзууд нэгнийхээ сонирхол, хоббиг үргэлж дэмжиж байдаг. Америкийн ерөнхийлөгч асан Билл Клинтон ч мөн тэдний нэг юм. Нэгэн цагт АНУ-г удирдаж явсан Билл Клинтон, Жорж Буш нар тун сайн найзууд бөгөөд Жорж Буш чамин ганган оймс өмсдөгөөрөө алдартай. Үүнийг нь ч Клинтон мэдэх бөгөөд саяхан Бушийн зочлох үедээ түүнд гурван ширхэг оймс бэлэглэсэн тухайгаа өөрийн твиттер хуудаснаа байрлуулсан байна
  • “Голомт” хотхоны гадаа байсан Приус машин бүрэн шатжээ

    “Голомт” хотхоны гадаа байсан Приус машин бүрэн шатжээ

    Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ”Өгөөж” компанийн баруун талд байрлах талбайд приус маркийн автомашин шатсан байна. Зогсоолд байрлуулсан байсан уг машинд гал авалцаж эхлэнгүүт ойр орчмын хүмүүс дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Гал унтраах ангийнхан газар дээр нь шуурхай ирж унтраахаар ажилласан байна. энэ талаар нийслэлийн Онцгой байдлын албанаас тодруулахад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо баруун 4 замын тэнд машин шатаж байна гэсэн дуудлага 12,40 цагт ирсэн. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн ээлжний бүрэлдэхүүн шуурхай ажиллаж бүрэн унтраасан. Бэртэж гэмтсэн хүн байхгүй. Шалтгаан нөхцөл, учирсан хохирлыг шинжээч тогтооно” гэлээ.
  • ”Ганнибал Цагдаа” суллагдлаа

    ”Ганнибал Цагдаа” суллагдлаа

    Гилберто Валле буюу олноо ”Ганнибал Цагдаа” хэмээн алдаршсан эр 21 сар хоригдсоны эцэст суллагджээ. Тэрээр 100 гаруй эмэгтэйг алж идэх төлөвлөгөө боловсруулж байсан нь ил болж хүний хулгай, аллага болон хүн идэж магадгүй хэмээн баригдаж байсан ч шүүхээс түүнийг гэм буруугүй хэмээн суллажээ. Шүүхийн байгууллагын үзэж байгаагаар төсөөлөн бодох нь гэмт хэрэг биш, түүнийгээ гүйцэлдүүлэх нь гэмт хэрэг гэнэ
  • Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд бялуу, нарийн боовны үйлдвэрлэл явуулж байжээ

    Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд бялуу, нарийн боовны үйлдвэрлэл явуулж байжээ

    Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс нэр бүхий бялуу гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар НМХГ-аас үйл ажиллагааг нь зогсоосон дутуу баригдсан барилгын нэгдүгээр давхарт бялуу, нарийн боовны үйлдвэрлэл явуулж байсныг илрүүлж, стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд үйлдвэрлэсэн найман ширхэг бялуу, 104 ширхэг пироженийг газар дээр нь устгажээ. Мөн хяналт шалгалтаас зайлсхийсэн аж ахуйн нэгжид “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн холбогдох заалтын дагуу 960,0 төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.

    Иймд иргэн та хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний шошгын мэдээллийг бүрэн гүйцэд уншиж худалдан авч байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхаарууллаа.
  • Гадаад дахь монголчуудын санал өгөх хүсэлтийг энэ сарын 20-ны дотор авна

    Гадаад дахь монголчуудын санал өгөх хүсэлтийг энэ сарын 20-ны дотор авна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад байгаа монголчууд санал өгөх хүсэлтээ энэ сарын 20-ныг дуустал өөрийн биеэр болон цахимаар мэдүүлэх юм. Урьдчилан мэдэгдэж, бүртгүүлснээр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэнэ.

    Бүртгүүлэхийн тулд СЕХ-ноос баталсан бүртгэлийн маягтыг бөглөж, үндэсний гадаад паспортын хуулбарын хамт Монголын дипломат төлөөлөгчийн газартаа илгээнэ. Хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад илгээж, улмаар бүртгэлийн байгууллага мэдээллийг нягтлан шалгасны дараа Монгол Улс дахь сонгогчийн бүртгэлээс хасалт хийх юм байна. Ингээд хүсэлт илгээсэн тухайн Салбар комисст очиж саналаа өгөх сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэх юм.
  • Мунзуй хочит Г.Нямдоржийн шүүх хурал хойшилжээ

    Мунзуй хочит Г.Нямдоржийн шүүх хурал хойшилжээ

    Мунзуй хочит Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хаалттай болох байсан ч хойшилжээ.

    Тодруулбал яллагдагчийн өмгөөлөгч ар гэрийн гачигдал гарсан учир шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан тул шүүх хурлыг энэ сарын 26-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.
  • “Улаанбаатарын хавар” олон улсын найрал дуучдын наадам болно

    “Улаанбаатарын хавар” олон улсын найрал дуучдын наадам болно

    Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан ”Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”-ноос ”Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг зохион байгуулах гэж байна.

    Наадмын нээлтийн ёслол өнөөдөр 11.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах бөгөөд нээлтийн үеэр наадамд оролцогчдын нэгдсэн парад болно. Түүнчлэн 17.00 цагт Хүүхдийн найрал дууны тоглолт, маргааш 18.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт, 12-ны баасан гаригт УДБЭТ-ын тайзнаа ”Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмын гала тоглолтыг зохион байгуулах аж.

    Уг наадамд Монгол Улсаас ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, СУИС, МУБИС, СИТИ, ХБК зэрэг мэргэжлийн урлагийн байгуулага, сургуулиудын хамтлаг дуучид, ОХУ-ын Буриад улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм, БНСУ-ын ”Тэнгэрийн дуу” найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлч оролцоно.

    Дашрамд дуулгахад, Монголын соёл урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн ”Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” нь 2005 оноос найрал дууны их наадмыг ”Хаврын баяр” нэртэйгээр 9 удаа амжилттай зохион байгуулсан. Энэ жилээс эхлэн наадмынхаа цар хүрээг тэлж ”Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулахаар болсон гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
  • Баян гэр бүлд төрсөн холливудын жүжигчид

    Баян гэр бүлд төрсөн холливудын жүжигчид

    Та бид алдартай жүжигчид тэднийг нэр алдарт хүргэсэн бүтээлүүддээ тоглохын өмнө аяга угаагч, түргэн хоолны газар зөөгч хийж зарим нь театрт туслах хийн, мөнгө олохын тулд олдсон жижиг дүр болгоныг бүтээж байсан тухай түүх зөндөө сонсож байсан. Гэсэн ч хүн бүр энэ замналаар Холливудын гэх нэр алдрыг хүртээгүй нь мэдээж
  • Хуучин машинаа зарахын тулд кино шиг бичлэг хийжээ

    Хуучин машинаа зарахын тулд кино шиг бичлэг хийжээ

    Зарим хүмүүсийн хувьд хуучин машинаа боломжийн үнээр зарна гэдэг тун хэцүү ажил. Уншигч олонтой зарын сайт, сонин сэтгүүл дээр зарлал тавихаас эхлүүлээд таньж мэддэг хүн болгондоо хэлж цааш нь дамжуулахыг гуйж утсаа чагнан суудаг шүү дээ
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025