Хуучин машинаа зарахын тулд кино шиг бичлэг хийжээ

Зарим хүмүүсийн хувьд хуучин машинаа боломжийн үнээр зарна гэдэг тун хэцүү ажил. Уншигч олонтой зарын сайт, сонин сэтгүүл дээр зарлал тавихаас эхлүүлээд таньж мэддэг хүн болгондоо хэлж цааш нь дамжуулахыг гуйж утсаа чагнан суудаг шүү дээ. Тэгвэл Иүжин Романовски хэмээх энэ залуу өөрийн 1996 оны Suzuki Vitara машинаа зарахын тулд өөрийн бүтээлч сэтгэлгээг ашиглан гайхалтай реклам хийжээ.

Израйл гаралтай Латви улсын иргэн Романовски компьютер графикч мэргэжилтэй бөгөөд үүнийгээ ашиглан өөрийн төмөр хүлгийнхээ тухай 2 минутын бичлэг хийжээ. Бичлэгтээ тэрээр машинтайгаа далайн гүнээр аялж, сансар огторгуйд нисээд зогсохгүй үлэг гүрвэлүүдтэй хамт давхиж машинаа юу хийж чаддаг болохыг харуулсан байна. Энэхүү бичлэгээ тэрээр Youtube сайтад байрлуулсан бөгөөд хэдэн сая хүн үзэж түүний машиныг сонирхох болжээ. Хуучин машинаа зарах гайхалтай санаа биш гэж үү?

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025