“Эко” С.Нямдаваагийн анхны эхнэр Б.Наранцэцэгийн ухаарал

Хүүхнүүдийн ертөнцөд “Дон Жуан” болсон эрд ч гэсэн сэтгэл догдлом анхны хайрын түүх, уярам нандин дурсамж бий. “Эко констракшн” ХХК-ийн захирал С.Нямдаваа “Алтан тариа”-н П.Цэнгүүний охин Ц.Юнатай нижгэр хурим хийж, хоёр хөөрхөн охинтой болж ажин түжин амьдарч байсан цаг саяхан. Гэвч сурсан юмыг сураар боож болох биш, гэргий охидоо орхиж, үүрээ орхих шувуу адил нисэн одсон С.Нямдаваа загвар өмсөгч Б.Буджаргалтай амраглаж байгаа мэдээлэл бий. Угаас ч модель вкустэй эр юм шиг байгаа юм, түүнтэй нэр холбогдож байсан бүсгүйчүүд гэхэд л Азийн хатан хаан Г.Оюунгэрэл, топ модель О.Пүрэвдулам, “Гурван охин” хамтлагийн Х.Ану гэх мэтээр хөвөрнө. Эд бол хэвлэл, олон нийтэд хэдийнэ танил хүүхнүүд, нээлттэй мэдээлэл. Харин “Эко” Даваагийн анхны гэргий Б.Наранцэцэг хэмээх бүсгүй бий. Өглөө бүр “ТВ5” телевизийн хойморт “Эрт босвол нэгийг дуулна” хөтөлбөрөөр үзэгчидтэй мэндчилдэг энэ бүсгүй тус телевизийн нүүр царай болсон хөтлөгчдийн нэг. Ойр тойрныхоноос нь өөр хэн ч мэддэггүй тэдний хайрын түүх 10 жилийн сурагч ахуйд эхэлж байсан гэдэг. Тэдний анхны хүү аавыгөө өвчсөн мэт дуурайсан хүү нь өдгөө Бээжинд суралцдаг байна. Ийм сайхан хүү байсаар байтал, анхны хайрын ариун түүх мартагдаагүй байхад хосууд салсны учир юу вэ? Үүнээс үүдэж үлдэж хоцорсон ухаарал юу вэ? Эгэл боргил амьдралтай С.Нямдаваа эхнэр хүүхдээ тэжээхийн тулд эр хүн тугал ч хариулна, туг ч барина биз дээ. Тэгж явахдаа хэл аманд орооцолдож, “их айл”-д хоригдсон гэдэг. Энэ үеэр муудалцаж, төрхөмдөө буцсан байсан гэргий нь энэ явдлыг мэдээгүйгээр үл барам эргэж ч очоогүй гэдэг. Үүнд гомдож тунисан С.Нямдаваа эгнэгт эргэж харахгүйгээрээ гэргийгээсээ салсан түүхтэй гэнэ лээ. Үр дүнд нь эгэл С.Нямдаваа “Эко” Даваа болтлоо хөлжиж, эхнэр Б.Наранцэцэг насаараа ганц бие харуусал дүүрэн амьдарч яваа гэнэ лээ. Үүнээс үүдсэн ухаарал гэвэл яадаг ч байсан нөхрөөсөө битгий сал, чаргууцалдсан хүн л чадах юм билээ хэмээн ойр дотныхондоо аминчлан захидаг болсон гэнэ лээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • Uur yum higesei
    Mergejliin hun lav bish bha. Harahaas l zalhuu hurmeer. Tanil tal, tsarai zud bla ged uzegchdee hundleh heregtei shu tv5 sarangerel hatagtai guai.
    2017 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин
    huurhii zuv bichij surchaad hun muuluul yasiin.
    2017 оны 05 сарын 18
  • Ө
    мАШ МУУ ХӨТЛӨГЧ, ӨӨРИЙГӨӨ РЕКЛАМДАХ ГЭЭД ЯДЧИХДАГ ШД КК
    2017 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин
    EKO-goos hamaagui ahimag bailgui de. hedhen honogiin umnu bi 4-r horoolloos 100 ail oroh zamd avtobusnii tsonhoor ene huuhniig gantsaaraa alhai baihiig harsan zuragtaar nileen mahlag gardag,getel boditoor harahad ih huurhun porports saitai bietei huuhen bn lee
    2017 оны 05 сарын 11 | Хариулах
  • see
    ene emegtei ih ataarhuu yum bn lee. odorous ni iluu emegtei harahaaraa muuhai haraad bdag bsan ni iim uchirtai yum bj.haramsahaas yahoo dee. bas tiim ch sain hotlogch bish ee. orolzogchoo sonsohgui ooriigoo l haruulah geed yadchihdag.
    2017 оны 05 сарын 11 | Хариулах
    • Зочин
      huurhii zuv bichij surchaad hun muuluul yasiin.
      2017 оны 05 сарын 18
  • зочин
    сайхан эмэгтэй бна эрүүл энх аз жаргалыг хүсье
    2017 оны 05 сарын 11 | Хариулах
  • зочин
    сайхан эмэгтэй бна эрүүл энх аз жаргалыг хүсье
    2017 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин
    ТВ5 телевизээр дүүрэн гэр бүлээсээ салсан, гэр бүлээ хуурч бусдын амьдралруу шунан шургасан, 2 дахь амьдралаа зохиосон эмэгтэйчүүд байдагтштээ. Ухамсар сэтгэхүй нь яг ижилхэн хүмүүс нэг дор байдаг бололтой
    2017 оны 05 сарын 10 | Хариулах
  • Soongo
    насаараа ганц бие харуусал дүүрэн амьдарч байгаа гэж хэн та нарт хэлчихдэг байна аа, салсан нь зөв л байсан байна шүү дээ, нүүр дүүрэн инээмсэглэсэн сайхан эмэгтэй байна, хөрөнгө мөнгө юу юм бэ, өвчин зовлонгүй үр хүүхэдтэйгээ инээгээд л явж байвал боллоо шүү дээ, элдвийн хүүхэнтэй холбогдсон гэх нөхөр нь л харин хожим ухаарах болов уу үгүй болов уу,
    2017 оны 05 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025