“Голомт” хотхоны гадаа байсан Приус машин бүрэн шатжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр "Өгөөж" компанийн баруун талд байрлах талбайд приус маркийн автомашин шатсан байна. Зогсоолд байрлуулсан байсан уг машинд гал авалцаж эхлэнгүүт ойр орчмын хүмүүс дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Гал унтраах ангийнхан газар дээр нь шуурхай ирж унтраахаар ажилласан байна. энэ талаар нийслэлийн Онцгой байдлын албанаас тодруулахад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо баруун 4 замын тэнд машин шатаж байна гэсэн дуудлага 12,40 цагт ирсэн. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн ээлжний бүрэлдэхүүн шуурхай ажиллаж бүрэн унтраасан. Бэртэж гэмтсэн хүн байхгүй. Шалтгаан нөхцөл, учирсан хохирлыг шинжээч тогтооно" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025